Dark Light
Нийгэм | 2020-03-06

ТОДРУУЛГА: Австралид хуралд оролцоод ирсэн иргэнээс коронавирусийн шинж тэмдэг илэрчээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Өнөө өглөө гадны орноос ирсэн Монгол иргэнээс шинж тэмдэг илэрсэн талаар  ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тодрууллаа.

    “Өнөөдөр өглөө 06.30 цагт Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн нислэг “Буянт-Ухаа” -д газардсан. Онгоцонд нийт 104 зорчигч ирсэн. Өглөөний онгоцоор ирсэн таван хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаад байна. Таван хүний гурав нь Италиас, хоёр нь Австралиас ирсэн.

 

Австралиас ирсэн ээж, охин хоёр хуралд оролцохоор яваад, ирсэн. Ээжид нь шинэ коронавирусийн халдварын эмнэл зүйн шинж тэмдэг илэрч, хоолой нь өвдсөн зовиуртай байсан учраас хүүхэдтэй нь хамт тусгаарласан.

 

    Харин Италийн Милан хотод суралцаж байсан гурван оюутныг түр ажиглах байранд тусгаарласан. Үндсэндээ эдгээр таван хүний хоёрыг нь сэжигтэй тохиолдлоор авч, гурвыг нь ажиглалтад аваад байна. Өнөө өглөөний байдлаар 17 хүнийг тусгаарлах байранд авсан. Тэдний тавыг нь ХӨСҮТ-д, үлдсэн 12 хүнийг Цэргийн амралт дахь ажиглах байранд тусгаарлаад байна” гэв.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00