БЕГ-аас энэ сарын 7-8-ны өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурах тул зам даваа, гүвээ хаагдаж болзошгүйг онцгойлон анхааруулав.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, маргааш ихэнх нутгаар цас орж, салхи 18-20 метр секунд, говь, тал, хээрийн нутгаар 24 метр секунд хүрэх төлөвтэй байгаа юм. Тиймээс орон нутгийг зорих жолооч нарыг тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг анхааруулж байна.
Түүнчлэн малчид шуурганд төөрөхгүйн тулд малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхаарууллаа.
АДМИН








Нийгэм







