Dark Light
Нийгэм | 2020-03-07

Хятадад коронавирусийн халдвар анх удаа 100 хүрэхгүй тохиолдол бүртгэгдлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

       Хятадын эх газарт өчигдөр буюу Баасан гарагт илэрсэн  коронавирусийн халдварын шинэ тохиолдлын тоо 99 байсныг тус улсын эрх баригчид өнөөдөр мэдээллээ. 

 

    Энэ нь нэгдүгээр сарын 18-ны өдрөөс хойш анх удаа өдөрт 100 хүрэхгүй тохиолдол бүртгэгдсэн явдал болжээ.

 

     99 тохиолдлын 74 нь Хубэй мужийн төв Ухань хотод илэрсэн байна. Харин Уханиас гадна Хубэй мужийн бусад хэсэгт хоёр дахь өдрөө ганц ч халдвар илрээгүй гэнэ.

 

     Өчигдөр коронавирусийн халдварын улмаас Хятад даяар 28 хүн нас барсан нь бүгд Хубэй мужид бүртгэгдсэнээс 21 нь Ухань хотод байна.

 

      Ухань хотын гадна Хятадад илэрсэн 25 тохиолдлын нэгээс бусад нь гадаад орнуудаас аялж ирсэн хүмүүсээс илэрчээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07