Dark Light
Нийгэм | 2020-03-09

Тахлын эсрэг тэмцэж эрхийн өдрөө өнгөрүүлсэн эмч сувилагч эмэгтэйчүүддээ Хятадын төр засаг хүндэтгэл үзүүлжээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

       Хятадын олон мянган эмч сувилагч эмэгтэйчүүд энэ жилийн баяраа тахал өвчний эсрэг тэмцэж тэмдэглэлээ. Олон улсын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Нила Бай-Яс: “Хятадын эмч сувилагч эмэгтэйчүүд ер бусын ажил хийж байгаа, тэд өөрийн аюул түгшүүрээ бодолгүйгээр өвчтөнийг авран тусалж, чухал үүрэг гүйцэтгэсээр байгаа, тэдний оруулсан хувь нэмэр түүхийн хуудаснаа бичигдэх юм” гэж үнэлжээ.

       Бүрэн бус тоо бүртгэлээс үзвэл, шинэ төрлийн коронавирусийн уушгины хатгалгааны тахал гарснаас хойш Хүбэйд томилогдон ажиллаж байгаа 40 мянган эмчилгээний ажилтны 60 гаруй хувь нь эмэгтэйчүүд аж. Мөн ажил үүргээ гүйцэтгэж байгаад халдвар авч амь насаа алдсан эмч сувилагчид ч  нэлээд бий.

     Энэ жилийн Эмэгтэйчүүдийн эрхийг хамааглах өдөр “Миний бие эрх тэгш эмэгтэйчүүдэд эрхийг нь өгье” уриан дор болж байна.  Ши Жиньпин тахлын эсрэг тэмцэж буй тэргүүн фронтын эмэгтэйчүүдэд мэндчилгээ дэвшүүлж, бодит үйл ажиллагаагаараа чухал хувь нэмэр оруулж байгааг нь сайшааж, Хятадын нам төрөөс эмэгтэйчүүдийг халамжлан хүндэтгэл үзүүлжээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00