Dark Light
Нийгэм | 2020-03-11

Нийтийн тээвэр үйлчилгээнд дараах зохицуулалтыг хийжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

      Нийтийн тээврийн хэрэгслүүд энэ сарын 16-н хүртэл тусгай зохицуулалтаар үйлчилгээнд гарахаар болсон. Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр өчигдрөөс /2020.03.10/ эхлэн нийтийн тээврийн хэрэгслийн тоог 50 хувиар бууруулж хязгаарлалт тавиад байна. 

     Нийтийн тээврийн хэрэгсэл ажлын өдрүүдэд 680 автобус мөн троллейбус, амралтын өдрүүдэд 452 автобусыг энэ сарын 10-16-ны 07:00 цаг хүртэл  тусгай зохицуулалтаар  үйлчилгээнд гаргах аж. Нийтийн тээврийн хэрэгсэл энгийн өдрүүдэд нийт 95 чиглэлд 900-950 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарч 10-15 минутын зайтай иргэдэд үйлчилдэг байсан бол энэ хугацааг сунгаж 30-35 минутын зайтай үйлчилгээнд гаргах болжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10