Dark Light
Нийгэм | 2020-03-11

НЗД-ын захирамжаар зарим худалдаа үйлчилгээний газруудыг түр хаалаа

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монгол Улсад коронавирусийн анхны тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор гаргасан Нийслэлийн Засаг даргын захирамжийг өнөөдөр танилцууллаа.

Захирамжид “Covid-19” өвчний тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан халдварын тархалтыг саармагжуулах, урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа доорх байгууллагуудын үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сарын 16-ны өдрийг хүртэл түр зогсоосныг мэдэгдсэн байна. Үүнд:

1.1.  Хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл, ахуйн хэрэглээний худалдаанаас бусад бүх төрлийн зах, худалдаа, үйлчилгээний цэг, түүний салбарууд;

1.2. Халуун усны үйлчилгээнээс бусад бүх төрлийн ахуйн үйлчилгээний цэг, түүний салбарууд;

1.3.    Дугуй засварын үйлчилгээнээс бусад бүх төрлийн авто засвар, үйлчилгээ, худалдааны газрууд;

1.4.     Смарт карт цэнэглэх, борлуулах цэгээс бусад бүх төрлийн түргэн үйлчилгээний цэгүүд

2.    Дээрх байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоох хугацаанд ариутгал халдваргүйтгэл, орчны халдвар хамгаалал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах ажлыг зохион байгуулж ажиллах юм.

НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал “Хязгаарлах хугацаандаа өмчийн хэлбэр үл харгалзан үйлчилгээг зогсооно” гэлээ.

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун “Зөвхөн бараа бүтээгдэхүүн зардаг хүмүүс олноор цуглардаг үйлчилгээний газруудыг хязгаарлаж байгаа. Үүнтэй холбоотойгоор онлайн худалдаа хийхгүй. Цаашид хүнсний хомсдол үүсэхгүй, хүнсний зах, дэлгүүрүүд хэвийн ажиллах учраас иргэд бөөгнөрөл үүсгэн хүнсээ нөөцлөхгүй байхыг анхааруулж байна6. Нөөцөлсөн хүнснийг удаан хугацаагаар хадгалвал хоол биш хор болно” гэсэн юм.

 Ө.Анхилам

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00