Dark Light
Нийгэм | 2020-05-20

Европын холбоо , АХБ-ны Монгол улс дахь суурин төлөөлөгчид Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтын зарим ажлуудтай танилцлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичиг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Азийн Хөгжлийн банк болон Европын Хөрөнгө Оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг нийт 3 үе шаттайгаар 10 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. Энэ ажлын хүрээнд энэ сарын 15-ны өдөр Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Элчин Сайд ноён Траян Лауренцю Христеа, тус газрын Хамтын ажиллагааны хэлтсийн дарга ноён Пвер-Ив Люка, газрын атташе хатагтай Евгениа Фраза болон Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч ноён Павит Рамачандран нар төслийн явцын талаар мэдээлэл авч, төслийн 1-р үе шатны хүрээнд Баянхошуу дэд төвд хийж байгаа бүтээн байгуулалтын зарим ажлуудтай газар дээр нь очиж танилцлаа.

Төлөөлөгчдийг төслийн зохицуулагч Д.Авирмэд Баянхошуу дэд төвд барьж ашиглалтад оруулсан Бизнес инкубатор төвийн байранд хүлээн авч төслийн зорилго, үр дүнгийн талаар мэдээлэл өгсөн бол Төслийн ерөнхий инженер Г.Жанлавцогзол төслийн хүрээнд хийж байгаа ажлуудаа дэлгэрэнгүй танилцууллаа.

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00