Dark Light
Нийгэм | 2020-05-20

ОХУ–д халдварын улмаас амиа алдаж буй 15 хүн тутмын нэг нь эмнэлгийн ажилтан байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

         Коронавирусний цар тахалд хамгийн их өртөөд буй орнуудын хоёрдугаарт жагсаж буй ОХУ-д өнөөдрийн байдлаар 299 мянга гаруй хүн халдвар авч, 2800 гаруй хүн нас бараад байна.

Тус улсад коронавирусний халдварын улмаас амь насаа алдаж буй 15 хүн тутмын нэг нь эмч, эмнэлгийн ажилтнууд байгаа тухай “Mediazona” сэтгүүлд нийтэлжээ. Тус улсад анх гуравдугаар сарын 2-нд анхны халдвар тээгч бүртгэгдсэнээс хойш 186 эмч коронавирусний халдвараар нас барсан байна.

      Энэ нь ОХУ-тай халдварын тохиолдлын тоогоор ижил түвшинд байгаа бусад зургаан оронтой харьцуулахад 16 дахин муу үзүүлэлт болж буй юм.

       Хэдийгээр тус улс халдварын тохиолдлын тоогоор дэлхийд хоёрдугаарт бичигдэж байгаа ч нас барагсдын тоо харьцангуй бага байгаа ажээ.  ОХУ нь коронавирусний халдвар авсан ч зүрх судасны болон хорт хавдар зэрэг суурь өвчтэй хүнийг нас баралтын шууд шалтгаан нь коронавирус гэж үзэхгүй, бүртгэлд хамруулахгүй байгаа аж.

Эх сурвалж: MEDIAZONA


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00