Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, аж амьдралыг харуулсан гэрэл зургийг түүх болгон үлдээж, хотын хөгжлийн явцыг сурталчлах зорилгоор “Хоттойгоо селфидье” уралдааныг Нийслэлийн ИТХ-аас зарласан.
Тэгвэл Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран зохион байгуулж буй энэхүү уралдааны бүтээл хүлээн авах хугацаа дуусахад дөрөв хоног үлдэж байгаа бөгөөд энэ сарын 25-ны өдрийн 23.00 цагт дуусна.
Хотод өнгө үзэмж нэмсэн бүтээн байгуулалт болон бусад эерэг сайхан сэтгэгдэл төрүүлэх зүйлсийг өөрийнхөө зурагтай хамт селфидэж, сонирхсон хүн бүр тус уралдаанд оролцох боломжтой юм.
Бүтээлийг photo@mopa.mn хаягаар хүлээн авах бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 70119921 дугаарын утсаар лавлаарай.
Шагналын сан:
1-р байр: 1.500.000₮
2-р байр: 1.000.000₮
3-р байр: 500.000₮

АДМИН







Нийгэм









