Dark Light
Улс төр | 2026-11-26

А.ЛУКАШЕНКО: ТЭГВЭЛ ОРОСЫГ БҮХЭЛД НЬ МОНГОЛД ӨГӨХ ХЭРЭГ ҮҮ?

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Александр Лукашенко Украины газар нутаг түүхэн талаасаа Орост харьяалагддаг гэх үндэслэлд эргэлзэж буйгаа илэрхийллээ. Түүний логикоор бол ийм хандлагаар хандвал Орос улсыг өөрийг нь Монголд өгөх боломжтой аж. Үүний зэрэгцээ тэрбээр В.Путиныг Украины ард түмэн болон Украины төрт улсын оршин тогтнолыг үгүйсгэдэггүй хэмээн Францын Le Point сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

“Беларусь, Орос, Украинчуудын түүхэн ойр дотно байдлын” талаар эргэцүүлэн ярихдаа А.Лукашенко слав угсаатнуудын төрт улс Киевийн Русь-ээс гаралтай гэдгийг дурдсан байна.

Тэрбээр “Өнөөдөр эдгээр газар нутгийг эрт дээр үеэс Оросынх байсан гэж хэлэх нь... Нэгэн цагт тэд Оросынх байсан. Гэхдээ Оросын газар нутаг ч гэсэн, бүр гүнзгийрүүлж харвал, нэгэн цагт Монгол-Татарынх байсан шүү дээ. Санаж байна уу? Тэгвэл Оросыг бүхэлд нь хэнд, Монголд өгөх хэрэг үү?” хэмээн хэлжээ.

Үүний дараа тэрбээр Оросын удирдагчийг өмөөрч “В.Путиныг Украины ард түмнийг үгүйсгэж байхыг би хэзээ ч сонсоогүй. Тэр Украины төрт улсыг ч үгүйсгэдэггүй. Энэ бол түүний дотоод итгэл үнэмшил. Харин ч эсрэгээрээ бид хамт байсан, цаашид ч хамт байх болно гэж тэр хэлдэг. Би ч мөн энэ байр суурьтай санал нэг байдаг” гэсэн байна.

А.Лукашенко Украины ард түмний талаар ярихдаа В.Путин үг алдсан эсвэл түүний үгийг буруугаар тайлбарласан байж магадгүй гэж таамаглажээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Орос, Украины түүхийн талаарх үзэл баримтлалаа удаа дараа давтан илэрхийлж байсан бөгөөд түүнийхээр Украин гэх улс байхгүй, украинчууд бол оросуудтай нэг ард түмэн юм.

А.Лукашенкогоос өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч асан түүхэн өнгөрсөн үеийн асуудлаар В.Путиныг егөөдөн шүүмжилж байсан билээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.01
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.18
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08