Dark Light
Нийгэм | 2020-06-11

3–5 сард халдвар авсан 100 өвчтнийг харьцуулахад вирусний хоруу чанар суларсан нь ажиглагджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

      Сүүлийн үеийн судалгаа коронавирусний хүч суларч буй нь цар тахлын хоёр дахь давлагаа ирэх намар гарахгүй гэсэн найдвар төрүүлж байгаа талаар Италийн нэрт вирус судлаач, Миланийн их сургуулийн дэд захирал Массимо Клементи мэдэгджээ.

     Өнгөрсөн тавдугаар сард Италийн эмч нар коронавирусний хоруу чанар суларч буйг ажигласан байна. Түүний судалснаар халдвар авагчдын тоо буураад зогсохгүй хүнд хэлбэрээр өвчлөх нь мөн багасжээ.

Клементи өнгөрсөн гуравдугаар сарын эхний 15 хоногт эмнэлэгт эмчлүүлсэн 100 өвчтөн, тавдугаар сарын сүүлийн 15 хоногт эмнэлэгт эмчлүүлсэн 100 өвчтөнүүдийг харьцуулан судалсан байна. Судалгаагаар вирусний ачаалал цар тахлын эхэн үед арав гаруй дахин их байсныг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, вирусний хоруу чанар буурч, вирус өөрөө суларч буйг илтгэж байна гэж Клементи үзэж байна.

   Түүнчлэн энэ дүгнэлтийг хэд хэдэн улс орноос авсан мэдээлэл мөн баталжээ. Коронавирус бусад титэм вирусний нэгэн адил амьсгалын замын энгийн нэг халдвар өвчин үүсгэх хүртлээ суларна гэж Клементи үзэж байна. Коронавирусний хүч саарснаар өнгөрсөн өвлийн нөхцөл байдал дахин давтагдахгүй байх магадлалтай гэж тэрбээр онцолжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00