Dark Light
Нийгэм | 2020-06-12

Бага насны хүүхдийн хоолойг боож, амь насанд нь халдахыг завджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

         Зургаадугаар сарын 8-ны өдөр бага насны хүүхдийн хоолойг боож, амь насанд нь халдахыг завдсан гэх хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

        Энэ аймшигт хэрэг Увс аймгийн Улаангом хотод гарсан бөгөөд хүүхдийн ээж цагдаагийн байгууллагад дуудлага өгөхдөө “Манай хүүхдийн хоолойг нь боож, алахыг завдлаа” гэж анх мэдүүлжээ. 

      Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад хоёр настай хүүг түүний хойд эцэг болох Б гэгч хоолойг нь боож, амь насанд нь халдахыг завдсан болох нь тогтоогдсон байна. 

     Сэжигтэн этгээд одоо 21 настай бөгөөд хэрэг гарах үед  архи ууж, согтуурсан байжээ. Түүнийг бусдын амь насанд заналхийлсэн, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэх үндэслэлээр Увс аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байгаа аж.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00