Dark Light
Нийгэм | 2020-06-12

Итали төвлөрлийг сааруулахын тулд орон сууцуудыг 1 еврогоор худалдаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

       Италийн Калабриа мужийн Чинкуэфронди дүүргийн эрх баригчид тус дүүрэгт байрлах орон сууцыг нэг еврогоор худалдах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. CNN агентлагийн мэдээлснээр, “Гоо үзэсгэлэн ажиллагаа” нэртэй энэхүү хөтөлбөр залуучуудыг том хот руу шилжин суурьших нүүдлийг зогсоох зорилготой аж. Тус дүүрэгт цар тахал дэгдсэнээс хойш ганц ч халдварын тохиолдол бүртгэгдээгүй нь мөн давуу тал болно гэж орон нутгийн эрх баригчид үзэж байна.

    Чинкуэфронди дүүрэгт хөнгөлөлттэй үнээр орон сууц худалдан авагчид ойрын гурван жилд байраа засварлах үүрэг хүлээхээс гадна 250 еврогийн хэмжээтэй тусгай хураамж төлөх ёстой аж.

    Итали улсад коронавирусний халдварын тархалт буурч байна. Тус улсын долоон мужид сүүлийн нэг хоногт халдварын ганц ч тохиолдол бүртгэгдээгүй байна. Өнгөрсөн лхагва гарагт нийт 202 шинэ тохиолдол илэрснээс 99 нь Ломбардиа мужид бүртгэгджээ. Энэ муж цар тахалд хамгийн их нэрвэгдсэн юм. Италид нийт 236142 халдварын тохиолдол бүртгэгдэж, 34167 хүн нас баржээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00