Dark Light
Нийгэм | 2020-06-12

Халдвар аваад эдгэгсэд стрессийн гаралтай багтраа өвчинд нэрвэгдэх магадлалтай гэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

      Дэлхийн хэмжээнд тархсан цар тахлын дараа оношлогдсон тохиолдлын гуравны нэг орчим нь гэмтлийн дараах стрессийн эмгэг буюу багтраа өвчинд нэрвэгдэх эрсдэлтэй гэв. 

     Зургаадугаар сарын 1-ний өдрийн ССТV-гийн "Мэдээ 1 + 1" хөтөлбөрт оролцсон  коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, Хятадын Төрийн зөвлөлийн хамтарсан механизмын харилцаа холбооны эрдэмтэн Лү Линь, "Хэрэв тэр даруйд нь эмчлээгүй бол архагшиж, насан туршид эрүүл мэндэд нөлөөлөх болно" гэв. 

       Гэмтлийн дараах стрессийн эмгэг буюу багтраа өвчнөөр өвчилсөн хүмүүсийн тоо цар тахлын дараах 2 жилийн хугацаанд  хамгийн өндөр хэмжээнд хүрнэ гэжээ. 

    Дашрамд сануулахад багтраа нь ханиалгах, дотор давчдах, амьсгалахад исгэрэх чимээ гарах, амьсгалахад хэцүү болох зэрэг шинж тэмдгээр илэрдэг  амьсгалын замын өвчин юм. Багтраа нь харшлын шалтгаант нас баралтын ихэнх хувийг эзэлдэг бөгөөд цочмог сэдрэлтийн үедээ аюул өндөртэй тул хэрвээ та астматай, өмнө нь уг өвчнөөр өвдөж байсан бол анхаарал болгоомж хэзээд илүүдэхгүй. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00