Dark Light
Нийгэм | 2020-06-13

БНСУ-д амьдардаг Монгол эмэгтэй автомашинд гал тавьж, өөрөө 5 давхрын өндрөөс үсэрчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БНСУ-д энэ сарын 8-ны өдөр нэгэн Монгол эмэгтэй оршин суудаг байрныхаа ойр хавиар эргэлдэн, хог шатаах гэж оролдох, машин зурах зэрэг үйлдэл гаргасан учир цагдаагийн байгууллагаас эрүү үүсгэн шалгаж байна.

30 орчим насны эмэгтэй байрныхаа ойролцоо автомашиныг ямар нэгэн иртэй зүйлээр зурж эхлэхэд үүнийг харсан иргэд түүнийг зогсоосон байна. Дараа нь тэрээр гудамжинд овоолсон хогийг асаагуураар шатаах гэж оролджээ. Түүнчлэн дэлгүүрийн гаднах сүүдрэвч шүхрийг шатаасан бөгөөд хажууд нь байсан ачааны машины хойд хэсэг ч бас галд өртжээ.

Дуудлага авсан цагдаа нар хэргийн газар ирэн, уг эмэгтэйг хайж эхэлсэн бөгөөд удалгүй түүнийг нэгэн орон сууцны таван давхрын цонхон дээр сууж байхыг нь олсон байна. Энэ хэргийн харсан нэгэн гэрч “Нэг эмэгтэй таван давхрын цонхыг онгойлгож суугаад, хуурцаг тоглуулан, чанга дуулж байсан” гэжээ.

Цагдаагийн ажилтнууд аюулгүй байдлын үүднээс хийлдэг матрас байрлуулсан ба эцэст нь эмэгтэй таван давхраас үсрэн, матрас дээр унасан ч бэртэл аваагүй байна. Тухайн үед эмэгтэй архи, согтууруулах ундаа хэрэглээгүй байсан нь тогтоогдсон бөгөөд тэрээр гэмт хэргийн сэдлийнхээ талаар ярихгүй байгаа аж.

Одоогоор түүнийг Сөүл хотын Новон цагдаагийн газар гал тавьсан, эд хөрөнгө хохироосон хэргээр саатуулаад байгаа юм байна.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00