Dark Light
Нийгэм | 2020-06-15

Галт тэргэнд 3 кг гаруй алтан гулдмай гээгдсэн ч эзэн нь олдоогүй уджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

     Галт тэргэнд хүмүүс гар утас, хэтэвч, цүнх зэргээ мартаад буух тохиолдол цөөнгүй. Харин алтан гулдмай мартаад буух тохиолдол ховор юм.

Тэгвэл Швейцарь улсад ийм гайхалтай үйл явдал болжээ. Өнгөрсөн оны аравдугаар сард нэг хүн 3 кг гаруй хэмжээтэй алтыг галт тэрэгний ачааны тавиур дээр орхиод явсан байжээ.

    191,000 орчим ам.долларын үнэ хүрэх энэ ачааг Сэнт Галленаас Люцерн хот хүрэх чиглэлийн галт тэргэнд үлдээсэн байна.

    Алтны эзэн таван жилийн дотор Люцерн хотын прокурорын газарт хүсэлтээ гаргавал буцаан авч болох ажээ.

Цагдаа нар алтны эзнийг нууцаар хайсан нь үр дүнд хүрээгүй тул сая олон нийтэд ил зарласан юм байна.

Хэн нэгэн алтыг нэхэмжилбэл эзэн нь мөн эсэхийг хэрхэн тогтоох талаар Швейцарийн эрх баригчид мэдээлэл өгөөгүй юм.

Эх сурвалж: BBC


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00