Dark Light
Нийгэм | 2020-06-18

Хүчтэй аадар бороо орсоны улмаас хэд хэдэн айлын гэр нуржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

        Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн “Уньт” хэмээх газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 100 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 40 км-т/ зургаадугаар сарын 17-ны өдрийн 18:10 цагийн орчим аянга цахилгаантай, ширүүн аадар бороо /мөндөр/ орсоны улмаас үер бууж 3 айлын гэр нурж, үерт урсчээ.

       Энэ тухай мэдээллийг тус өдрийн 20:03 цагт хүлээн авч тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудыг очиход иргэн Б-ын /ам бүл 4/ таван ханатай гэр бүрэн эвдэрсэн,  иргэн Б /ам бүл 6/,  иргэн А /ам бүл 5/ нарын таван ханатай хоёр гэрийн унь, тооно, хана эвдэрсэн байсныг засварлаж гэрүүдийг барьсан тухай мэдээллийг тус сумын Байгаль хамгаалагч Ч.Пүрэвсүрэн аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.

         Иймд малчид иргэд та бүхэн байгалийн аюулт үзэгдлээс сонор сэрэмжтэй байж, үер усны амнаас холдон нүүхийг анхааруулж байна.    


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00