Dark Light
Спорт | 2026-10-31

СҮЛДХҮҮ АМЕРИКИЙН БӨХӨД ЯЛАГДЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | скрин-шот

"Астана-2026" чөлөөт бөхийн ДАШТ-ий 79 кг-ын жинд ОУХМ Олонбаярын Сүлдхүү маш сайн барилдаж, хагас шигшээд АНУ-ын хүчтэй өрсөлдөгч Леви Хэйнстэй тэнцүүхэн үзэлцсэн ч чанарын оноогоор (3:3) ялагдал хүлээлээ.

3:3-аар өндөрлөсөн эл барилдаанд Леви Хэйнс сүүлийн оноогоор ялж, хоёр жил дараалан ДАШТ-ий шигшээ барилдаанд шалгарлаа. Манай тамирчин өнгөрсөн оны ДАШТ-ий үеэр Америкийн бөхөд 4:1-ээр дийлдэж байсан бол энэ удаа тэнцүү оноотой өрсөлдлөө.

Гэсэн хэдий ч манай тамирчинд дэлхийн аваргын медальтан болох том боломж хэвээр байна. Тэрбээр маргааш хүрэл медалийн төлөө Оросын залуучуудын (U20) дэлхийн хошой аварга Исмайл Ханиевтай тунахаар болоод байгаа билээ. Сүлдхүүгийн хувьд энэ жилийн хувьд форм сайтай, олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож байгаа тул хүрэл медалийн төлөөх хариуцлагатай барилдаанд ялалт байгуулна гэдэгт бөх сонирхогчид итгэлтэй байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08