БИЛГИЙН ТООЛЛЫН 22
2026.11.01 / НЯМ ГАРАГ
Намрын адаг шар нохой сарын Нэг цагаан шарагчин туулай өдөр
Үс засуулахад:Идээ ундаа элбэг олдоно.
Нар ургах, шингэх цаг:07:37–17:35
Барилдлага:Арвидax
Шүтэн барилдлага:Төрөн түгэхүй
Суудал:Огторгуй
Аргын тооллын 11 сарын 1, Адъяа гараг. Билгийн тооллын 22, Найралт эх одтой, шарагчин туулай өдөр.
Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 7:37–17:35.
Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүстэй уулзахад сайн.
Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суварга тавих, нохой худалдан авахад муу.
Өдрийн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болно.
Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно.
Г.ГАНЦЭЦЭГ






Өдөр тутмын мэдээ




