Dark Light
Нийгэм | 2026-10-31

"НАДАД ИТГЭЭРЭЙ, БИ ТАНЫГ ТАТААД ГАРГАЧИХНА" ГЭЖ АЮУЛД ОРСОН СОЛОНГОС ХҮНД МОНГОЛ ЗАЛУУ ХЭЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | скрин-шот

"Надад итгээрэй, би таныг татаад гаргачихна" —14 давхраас унах гэж байсан Солонгос ажилчныг Монгол залуу аварсан баатарлаг түүх солонгосчуудын талархалыг хүртлээ.

БНСУ-ын үндэсний Yonhap News агентлаг, 한국경제 агентлаг зэрэг тус улсын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд харийн нутагт амь насаа үл хайхран Солонгос иргэний амийг аварсан Монгол залуугийн баатарлаг үйлийг олон нийтэд онцлон мэдээллээ. Хэдийгээр уг осол өнгөрсөн оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Өмнөд Чунчон мужийн Данжин хотын нэгэн орон сууцны хотхонд гарсан ч ослыг харсан гэрч мэдээллийн хэрэгсэлд хандсанаар бараг жилийн дараа ийнхүү олон нийтэд ил болж, Солонгос даяар маш том сонордуулга, талархлыг дагуулаад байна. 

Үйл явдлыг нарийвчилбал, тухайн өдөр орон сууцны 14 давхрын гадна талын хананд засвар, цэвэрлэгээний ажил хийж байсан Солонгос ажилчны хамгаалалтын бүс нь гэнэт тасарч, тэрээр 14 давхрын тагтны нарийн хашлагаас зүүгдэн, амь өрссөн нөхцөл байдалд оржээ. Түүний нэг гар нь агааржуулагчийн гадна блокт тээглэсэн байсан бөгөөд айдаст автсандаа биеэ даах ямар ч тэнхээгүй болж, "Намайг авраач!" хэмээн хашхирч байв. Яг тэр үед эсрэг талын байранд нүүлгэлтийн ачааг зөөж байсан, БНСУ-д 7 жил ажиллаж буй Монгол Улсын иргэн Батбаярын Занданбат түүний дууг сонсож осол гарсан байр руу ухасхийн гүйжээ.

Занданбат байрны оршин суугчдаас хаалгаа тайлж өгөхийг гуйн, осол болж буй 14 давхрын айлын тагтан дээр гарсан байна. Тэрээр ямар нэгэн тусламж, аврах баг хүлээж цаг алдалгүй, шууд тагтны хашлагаар биеэ сунган, унах гэж байсан эрэгтэйг барьж авчээ. Солонгос ажилтан маш ихээр айж, сандарсан байсан тул Занданбат түүнийг тайвшруулахын тулд өөрийн сурсан солонгос хэлээрээ "Надад итгээрэй, би таныг чанга барьж байгаад дээшээ татаад гаргачихна, надаас сайн зуураарай" хэмээн тасралтгүй хэлж, хамаг хүчээрээ татан тагтан дотор оруулж, амийг нь аварсан байна. 

Ослын дараа амьд үлдсэн иргэн Занданбаттай уулзан нулимс дуслуулан талархлаа илэрхийлсэн бөгөөд Занданбатын ажилладаг нүүлгэлтийн компанийн захирал "Ихэнх хүмүүс ийм зүйл харвал зүгээр л 119 рүү залгаад хараад зогсож байдаг, харин тэр ажлаа хаяад шууд гүйж очоод хүний амь аварсан" хэмээн түүгээр бахархаж байгаагаа хэлжээ. Занданбат одоо тус компанидаа баг ахлан ажилладаг бөгөөд маш хөдөлмөрч, эелдэг зангаараа Солонгос болон гадаад ажилчдын дунд нэр хүндтэй, үлгэр жишээ нэгэн юм. Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Хэрэв дахиад ийм зүйл болвол би яг адилхан туслах болно. Солонгос хүн үү, Монгол хүн үү гэдэг нь хамаагүй, хүнд туслах боломж байвал би заавал тусална" хэмээн хэлсэн нь олон улсын уншигчдын сэтгэлийг маш ихээр хөдөлгөөд байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08