Dark Light
Нийгэм | 2020-09-17

Ж.Батбаясгалан: Дарга нарыг хандивын мөнгөөр урамшуулаагүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр сэтгүүлчидтэй уулзаж, мэдээлэл өглөө. Мэдээлэл хийх үеэр тэрбээр "2020 онд цар тахалтай холбогдуулан эдийн засгийн хүндрэл ганц Монголд бус дэлхий даяар үүсч байна. 2017 онд нийслэлийн хамгийн том асуудал агаарын бохирдол байсан. Бид үүнийг иргэдтэйгээ давж гарч чадсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаад нийслэлийн эдийн засгийг сэргээх, эрх зүйн өөрчлөлттэй холбоотой хэд хэдэн хууль байгаагаас зарим нь ажлын хэсэг дээр, зарим нь УИХ-аар хэлэлцэгдэж байна.

Улаанбаатар хот өмнөө тулгамдсан асуудлаа анх удаа хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасаар шийдвэрлэж эхэлж байна. Жишээлбэл, орон сууцны бодлого. Банкны шалгуур давах иргэн цөөхөн байна. Тийм учраас орлогод нийцсэн орон сууц буюу түрээс, түрээслээд өмчлөх орон сууцны бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Агаарын бохирдлоо 50 хувиар бцуруулсан бол түгжрэлийг шийдэх боломж мөн байна. Нийтийн тээврээ хөгжүүлж машинаа багасгах бодол байна. Өнгөрсөн жил 100 хувь цахилгаан автобус нэвтрүүллээ" гэсэн юм. 

Мөн мэдээллийнхээ дараа "УОК-т цугларсан хандивын мөнгөнөөс дарга нарыг урамшуулсан нь үнэн үү?" гэсэн сэтгүүлчийн асуултанд: " Хандивын мөнгөнөөс нэг ч төгрөг гараагүй. Энэ нь цалингийн фонд, төсвийн мөнгөнөөс гарсан. Илүү цагаар ажилласан хүмүүс нэг саяас илүү төгрөг авах ёстой. Төрийн албан хаагчдыг харлуулаад хэрэггүй" гэсэн юм. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16