Энэ 7 хоногийн /2026.11.02-11.08/ 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Энэ долоо хоногт завгүй ажлын төлөвлөгөөнөөс болж ганцаардмал байдалд орох учраас олон нийттэй харилцаагаа сайжруул. Хэвлэл мэдээлэл дээр гарсан үйл явдлуудыг нарийвчлан судал. Хамт олонтой цуг байх нь танд ашигтай бөгөөд сонирхол татах ямар нэгэн шинэ юм хайж байгаа бол олны үйл ажиллагаанд идэвхтэй оролц. Нийгмийн харилцааны шугамаар шинэ найзтай болж чадна. Ажлаа төлөвлөх болон шинээр төлөвлөгөө зохиоход бусдын тусламжийг авахаас бүү татгалз. Нөлөө бүхий хүмүүсийн тусламжтайгаар шинэ ажилд орох болон мөнгө олох эх үүсвэртэй болох боломж гарч мэднэ. Оюун ухааны хүчирхэг байдал танд гайхалтай боломж өгнө. Хэрвээ танд чухал бичиг цаасны асуудал болон анхаарал шаардсан ажил үүрэг байгаа бол бүгдийг шийдвэрлэж чадна. Гадаад нөхцөл байдалтай зохицсон зохион байгуулалтыг сайн хийвэл таны мөнгөн хөрөнгө өсөх болно. Зөв хэмнэлд орсон ажлын үйл явц хурдсаж, их завгүй болно. Төлөвлөөгүй үйл ажиллагаанд таагүй үе. Эрүүл мэнддээ анхаар. Бие махбод тавгүйтэж болзошгүй. Таны сэтгэлийг зовоосон гэнэтийн таагүй мэдээ дуулах юм уу эсвэл эргэн тойрны хэн нэгнээс харьцаагаа таслахаас аргагүй байдалд орж мэднэ. Долоо хоногийн сүүл рүү нэмэлт үүрэг даалгавар ихээхэн ачаалал нэмж, эрүүл мэндийг тань хохироохоор бол амьдралд юу хамгийн чухлыг анхаарч үзэх нь зүйтэй. Өөрийн боломж бололцоонд бодитой ханд. Хуучин өр ширээ даруй төл. Харин чөлөөт цаг гарвал хайртай хүнийхээ сэтгэлийг татах арга бодож гадуур зугаалж, спортын тэмцээн уралдаан үз. Хувийн амьдралын аз жаргал таныг баяр хөөртэй болгох болно. Тайван амарч, очиж үзээгүй газар луугаа аялахаар төлөвлө. Амьдралын амтыг мэдэр. Шинэхэн гэрлэсэн хосууд ирээдүйнхээ тухай төлөвлөгөө зохионо. Ганц бие санаа зовох юмгүй хүмүүс од эрхсийн нөлөөнд мансуурна. Хосоо хайж байгаа бол зөв цагтаа зөв газраа байх нь хайрын харилцаа үүсгэх зөв арга гэдгийг мэдрэх болно. Зарим хүмүүс насаар ахимаг нэгэнд татагдах нь бодсоноос ч илүү давуу талтай байж болно.
Үхэр: Энэ долоо хоногт бизнесийн үйл ажиллагаа өөрчлөгдөж магадгүй бөгөөд хэмнэлээ хадгалахыг хүсвэл аливаа тохиролцоог хурдан хийх хэрэгтэй. Ажил хэргийн аливаа асуудал дээр оюун санаа тань ухаалаг байж чадна. Техник технологи давлагаалсан олон нээлтийн учрыг олох гэж та ихэнх цагаа үрж магадгүй. Цаг алтнаас үнэтэй тул нарийн мэргэжилтнийг ашиглаарай. Од эрхэс танд өөрийгөө бүтээлчээр илэрхийлэх болон олон талын авьяас билгээ харуулах сонирхол төрүүлнэ. Өөрийгөө төгөлдөржүүлэхийг хүссэн хүн бүрд энэ нөлөө тус болно. Бусдын итгэлийг бүү хөсөрдүүл. Хов жив сонсолгүй өөртөө итгэлтэй бай. Нөлөө бүхий хүмүүстэй харилцаа тогтоох боломж гарч ирнэ. Таны бусдыг татах чадвар гайхалтай санал хүлээн авах эсвэл албан тушаал ахих зэрэг боломж өгөх болно. Гэхдээ дотоод зөн мэдрэмжээ сайн сонсохгүй бол буруу мэдээлэлд автах магадлалтай. Худалдаа наймааны ажил ахиц дэвшилтэй байна. Таны уриалгахан зан өсөн нэмэгдэж, хамтран ажиллах боломж авчирна. Долоо хоногийн сүүл рүү ихэнх хүмүүсийн хувьд сайн боломж гарна. Гэхдээ зарим хүмүүс амар амгалан, чимээгүй орчныг хүсэх болно. Хэрэв та бусдын заавар зөвлөгөөг дагаад сэтгэл гонсгор байдалд орсон бол өөртөө илүү итгэх аргыг сонго. Зарим нэг нөхцөл байдал судалгаа, шинжилгээ их явуулахыг шаардана. Аливаа шийдвэр гаргахаас өмнө сайн судлах нь танд хангалттай амжилтыг авчирна. Сүй тавих эсвэл хуримын тухай зарлал хүмүүсийн сэтгэлийг догдлуулах болно. Хувийн дотно харилцаа нь таныг амьдралд суралцуулах болно. Өөртөө итгэлгүй байдал таны дотоод ухамсартай холбоотой байна. Хэрэгтэй үед шийдэмгий зангаа харуулбал ямар ч нөхцөл байдлыг удирдах чадвартай болно. Ганц бие хүмүүс хайр сэтгэлээсээ болж толгойгоо эргүүлэх бололтой. Гэвч энэ хайрын учралаа удаан үргэлжилнэ гэж бүү найдаарай. Ганц бие хүмүүс тогтвортой хайрын холбоо тогтоох нь зөв гэдгийг мэдрэх болно.
Ихэр: Энэ долоо хоногт бие даах ур чадвартай ч хамтран ажиллавал танд ашигтай байна. Гэхдээ ажил дээр болон нийгмийн хүрээлэлд бусадтай харилцахад асуудал гарч магадгүй. Шаардлагагүй асуудалд хутгалдалгүй хол бай. Хөрөнгө мөнгөний маргаанд оролцох бол сайн судал. Төлөвлөснөөс илүү их мөнгийг зарцуулж, өрөнд орохоос болгоомжлох хэрэгтэй. Бусадтай зөрчилдөж, аливаа харилцаанд ан цав гаргахгүйн тулд бухимдлаа тогтоон барьж, сэтгэл хөдлөлөө ил гаргахгүй байхыг од эрхэс танд сануулж байна. Өөрөөсөө доогуур албан тушаалтан эсвэл боломж тааруу хүмүүст их зан гарган нь таныг ичгэвтэр байдал оруулна. Мөн өндөр албан тушаалтнуудын ая эвийг олох гэж хэт долигоновол эвгүй харагдах бололтой. Гэнэтийн тохиолдол санаандгүй зүйл учрахад бэлэн бай. Уян хатан байх юм бол ирж буй боломж завшааныг алдалгүй барьж авах болно. Ажлын болон санхүүгийн өөрчлөлт нь таатай боломжууд гаргаж магадгүй. Долоо хоногийн сүүл рүү олон нийтийн өмнө үг хэлэх эсвэл нийгмийн үйл ажиллагаатай ямар нэг хэлбэрээр холбогдож ажиллах хүмүүс өөрийгөө сайтар бэлтгэ. Таны хүсэл тэмүүлэлтэй, эрчтэй хүчтэй байх чадвар сайжирч байна. Олон нийтийн арга хэмжээнд оролцохдоо бусадтай хөгжилтэй харилцаа үүсгэн, цагийг тааламжтай өнгөрүүлэхийг хичээ. Ямар нэг баярын үдэшлэгт оролцох нь танд инээд хөөр авчрах болно. Эргэлзээтэй байсан асуудал арилах тул чухал зүйл тодорхой болж ирнэ. Гэхдээ таны эрч хүч хэлбэлзэлтэй байх бөгөөд алдсан эрч хүчээ нөхөж авахын тулд амин дэм уургаар баялаг хоол хүнс хэрэглэ. Хамгийн гол нь ажил амралтаа зөв зохицуул. Элдэв зүйлд санаа зовохоо боль. Хэрвээ таны сэтгэл санаа бага зэрэг гундуухан байгаа бол өөрийгөө сэргээх ямар нэг зүйл хий. Өөрийнхөө эрч хүчийг мэдэрч, өөртөө итгэлтэй байвал амьдралдаа хэрэгтэй өөрчлөлтийг хийж чадна. Од эрхсийн байрлал гэр бүлийн харилцаанд цав суулгаж болзошгүй. Өмнөх амлалтаа биелүүлээгүйтэй холбоотой асуудал үүсэж мэднэ. Ганц бие хүмүүс шинэ дурлалтай учирч болзошгүй. Хайр сэтгэлээс болж гуньж гутарсан бол сэтгэлийн шаналлаасаа салах арга ол.
Мэлхий: Энэ долоо хоногт хийсэн ажлынхаа үр бүтээлийг мэдрэхийн тулд юу сурснаа бусадтай хуваалцах нь хамгийн сайн арга байна. Мөн энэ нь шинэ арга барил олж авах, ажлын үр дүнг сайжруулах тал дээр ч нэмэр болно. Хэрэв та эелдэг байвал үл хөдлөх хөрөнгө болон санхүүтэй холбоотой асуудлуудаа амжилттай шийдвэрлэж чадна. Ажил олгогчтойгоо цалингаа нэмэгдүүлэх эсвэл санхүүгийн байгууллагатай зээлийн хүүг дахин авч үзэх талаар хэлэлцэхэд тохиромжтой үе. Та хэд хэдэн чухал асуудалтай нүүр тулгарах бөгөөд аливаад өөрийн бодолтой, итгэлтэй байх хэрэгтэй. Зарим хүмүүс өөрийн гэсэн ажлын байр худалдаж авахаар оролдох бөгөөд тохирох зээл хөөцөлдөн, банкнуудад очиж судалгаа хийнэ. Хөлсөө дуслуулан олсон мөнгөө ашигтай худалдаа хийхэд зарцуул. Дэлгүүр хэсэж мөнгө үрэх алхам бүү хий. Хэдийгээр та юмсыг томоор хардаг ч жижигхэн зүйл ч заримдаа чухал байдаг гэдгийг сана. Настай эсвэл албан тушаал өндөр хүмүүс давуу талаа таны эсрэг ашиглаж мэднэ. Гэхдээ та өөрийнхөө төлөө л биш бол бусдын хүсэл зоригийн төлөө бөхийх хэрэггүй. Өөрийн үзэл бодлоо хаяхгүй байх нь чухал зарчим байна. Долоо хоногийн сүүл рүү цагаа зөв товлож, эрч хүчээ хүнд ажилд ашиглахаар хадгал. Бусдын тусламжтайгаар тулгарч буй асуудлуудаа шийдвэрлэхийг хичээ. Дотоод сэтгэлээ нээж, чин сэтгэлээсээ байвал авьяас чадвараа нээн харуулна. Аль болох сэтгэл хөдлөлөө барь. Хайр дурлалын бүтэлгүй санаа, хий хоосон бодол төрж магадгүй. Романтик харилцаа нь магадгүй удаан үргэлжлэхгүй ч байж болох юм. Өөртөө итгэлтэй болохын тулд гадаад үзэмж гоо сайхандаа анхаарч, өмсөх хувцсаа чанартай болгоорой. Бусдын өгөх үнэлэмж бүхэн үнэн байх албагүй. Ирээдүйнхээ төлөө өөрийн нөөц бололцоог нээх эрэл хайгуул хий. Энэ үеэр хичээл зүтгэлээ шагнуулах, санхүүгийн ашгаа нэмэгдүүлэхэд найдах хэрэгтэй.
Арслан: Энэ долоо хоногт хөрөнгө мөнгөний асуудлаас болж таны хэн нэгэнтэй тогтоосон харилцаа холбоо нурах аюулд орж магадгүй. Удахгүй танд хүчтэй өрсөлдөгч гарч ирж ч болно. Илүү сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Эргэн тойрондоо сэтгэлийн түгшүүртэй байдал бий болгох болон уур уцаартай зан ааш гаргахыг өөртөө бүү зөвшөөр. Асуудалд бодитойгоор хандан, эрч хүчээ сайн зохион байгуулж ажлаа явуулах нь хамт олны дунд нэр хүндээ өсгөх боломжийг танд олгоно. Биелэх боломжтой бодит бизнесийн зөвлөгөө олж, энгийн аргаар хэрэгжүүлэх төсөв гарга. Ажил хэргийнхээ талаар зөв дүгнэлт хийснээр та бүх зүйлсийг өөр өнцгөөс харна. Харин хайхрамжгүй хандлага гаргавал та хэцүүхэн байдалд орох бөгөөд асуудал хурдан шийдэх боломжгүй болж мэднэ. Эрүүл мэнддээ анхаарахад хамгийн тохиромжтой үе тул эмнэлгийн үзлэгт ороход илүүдэхгүй. Долоо хоногийн сүүл рүү хөрөнгө оруулалтыг өгөөжийг тооцоолох шаардлага гарна. Материаллаг байдал түр зуурын хүндрэлд орсон үед бусдын зөвлөгөөг бүү дага. Энэ нь хожим илүү хохирол учруулах болно. Өөрийн зөн билигтээ найдах хэрэгтэй. Зөв тактик ашиглан орлого олох санаа төрнө. Зарим талаар бэрхшээл шинэ боломж авчирна. Харин хэрэгцээгүй харилцаа таны чухал цагийг үрнэ гэдгийг анхаар. Үнэтэй зүйлс худалдан авах нь таны дансыг улайлгана гэдгийг сана. Хайрттайгаа маргасан явдал таны үнэлэмжийг өөрчлөх болно. Та уучлахад хир хол байгаа вэ гэдгийг өөртэйгөө ярилц. Харин ухаалаг байвал гэр орноо сайхан уур амьсгалтай болгох аргыг олох болно. Хэрвээ танд сайхан санаа байгаа бол эргэлзэх хэрэггүй.
Охин: Энэ долоо хоногийг од эрхсийн нөлөө тун сонирхолтой болгоно. Оюун ухааны чадвар сайн байх ч уран сэтгэмж илүү хэрэг болох тул мэдрэмждээ тулгуурла. Удааширч байсан үйл ажиллагаатай холбоотой сайн мэдээ авна. Чухал бизнесийн санал ирнэ. Ажил хэргийн харилцаа шинэ шатанд гарч, ахиц дэвшил авчирна. Бизнесийн төсөл, санхүүгийн асуудалдаа шинэ чиг баримжаа олох нь амжилт гаргах боломжийг нэмэгдүүлнэ. Аливаа харилцаанд ирээдүйд юу хүсэж байгаагаа илэрхийлэх болсон байж мэднэ. Гэхдээ өөрийнхөө бодлыг илэрхийлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Асуудал гарахаас зайлсхийхийн тулд ярихаасаа өмнө бодох нь чухал. Ажил ихтэй байх нь гэр бүлийн үүрэг хариуцлагаа үл тоомсорлох шалтаг биш. Итгэл найдвартай байж, үүрэг хариуцлагаа чиглүүлж өг. Мөн дотоод оюун санааны хувьд маш үнэ цэнтэй ойлголтыг олж авах болно. Хэрэв тус дэмжлэг хэрэгтэй болбол танд туслахад бэлэн хүмүүс байх болно. Ажлын талбарт дөнгөж өөрийгөө харуулж эхэлж буй шинэхэн нэгэн ч бай, хал үзэж хашир туршлагатай болсон хүн ч бай энэ үед бизнесийн үйл ажиллагаагаа сайн тооцож, илүү цагаар ажиллах юм бол сайн үр дүнд хүрнэ. Бодит байдлыг хүлээж авч чадвал таны амьдрал нэг их саад бэрхшээлгүй, аясаараа үргэлжлэх болно. Гэхдээ таны баримталж байгаа зуршил тийм ч сайнгүй санагдаж байгаа бол өөрчлөлт хий. Од эрхсийн нөлөө энэ үед зарим талаар тодорхойгүй нөхцөл байдлыг тулгана. Ийм үед өөрийн зөн совинг сайн сонс. Мөн гаднын нөлөөг хуримтлуулсан туршлагаараа зохицуулах хэрэгтэй. Долоо хоногийн сүүл рүү олон шинэ санаагаар дүүрэн байна. Сүүлийн үед хэцүү санагдаж байсан бол харилцаа сайжирч, хэвийн байдалдаа эргээд орно. Таны тэвчээртэй зан өсөн нэмэгдэнэ. Та яг юу хэрэгцээтэй байгааг тодорхойлж чадна. Шийдвэр гаргах болон анхаарлаа төвлөрүүлэх нь амжилтыг дагуулна. Аз туршсан үйл ажиллагаанаас холуур бай. Залуу хосууд гэрлэх шийдвэр гаргах бололтой. Удаан хугацааны дараа хайртай хүмүүс хоорондоо хэчнээн олон адилхан талууд байгаагаа олж харах бололтой. Санхүүгийн байдал аажмаар сайжрах төлөвтэй. Таны зам дээр элдэв жижиг сорилт саад тотгор хүндрэлүүд тохиолдох боловч томоохон амжилтад хүрэх магадлал өндөр байна. Эрүүл мэнддээ анхаарал хандуулан эмчийн үзлэгт орох цаг захиалаарай.
Жинлүүр: Энэ долоо хоногт амьдралын эрч хүчтэй, баяр баясгалантай байдал эргэн тойрныхоо хүмүүсийг хөгжилтэй байлгаж, сэргээнэ. Та бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлж дасан зохицох чадвартай байна. Сайн мэдээ сонсоно. Зарим туршилт танд амьдрал үнэхээр гайхалтай гэдгийг мэдрүүлэх болно. Ажлаа өөрчлөх зорилготой хүмүүс боломжийн ажлын байрны санал хүлээн авч магадгүй. Зарим хүмүүс хамтрагчийнхаа төрөл садан болон найз нөхдөөс гайхамшигтай ажлын санал хүлээн авч магадгүй. Бизнес эрхлэгч нар энэ үед санхүүгийн нөхцөл байдалдаа сэтгэл хангалуун байх болно. Бизнесийн төлөвлөгөө зохио. Өөрөөсөө дээд албан тушаалын хүмүүсээс зөвлөгөө хүсэхээс бүү эргэлз. Хэдий тийм ч мөнгөний асуудал дээр та сэтгэл хөдлөлөө барьж биеэ хянах хэрэгтэй. Санхүүгийн бичиг баримтаа цэгцэлж, хөндлөнгийн хяналт шалгалтад бэлтгэх хэрэгтэй болно. Хууль хяналтын байгууллагын зүгээс зарим хэцүү дэг журам тулгах бололтой. Албан тушаалтантай болгоомжтой харьц. Нөхцөл байдал бодож байгаа шиг амархан биш байх болно. Ажил хэргийн саналд сайн бодож байж хариу өг. Харилцаа илүү бат бэх болсон гэдэг нь батлагдсан үед бусадтай зөвлөлдөх нь ашигтай. Долоо хоногийн сүүл рүү бүхнийг төгс байлгах гэж оролдох юм бол нэлээд их асуудалд өртөх бололтой. Таны бизнес ашигтай байгаа хэдий ч ямар нэг эрсдэлд орохоос сэрэмжил. Сэтгэл санаа тавгүй үед аливааг хийхээсээ өмнө сайтар бод. Ажлын ачаалал их байсан ч хотоос гарч амрах хэрэгтэй. Хэтэрхий их ажиллах нь таныг ядраасан бол үр хүүхдүүдтэйгээ тоглож цагийг өнгөрөө. Амьдралын хэмнэлээ бага багаар багасга. Та хийж байгаа ажилдаа баяр хөөртэй хандах болно. Эсрэг хүйстнийхээ анхаарлыг татах магадлалтай. Хайр дурлалын шинэ адал явдал, шохоорхол таныг хүлээж байж болзошгүй. Замбараагүй бодолд автах, үндэслэлгүй дүгнэлт гаргах зэргээс зайлсхий.
Хилэнц: Энэ долоо хоног хамтын ажиллагааг илүү бүтээлч байлгахыг хүсэх бөгөөд нэрэлхүү даруу зангаа засаж чадвал олон хүнд танигдах боломжтой үе. Харин олон ажил амжуулахыг хүссэн ч тун завгүй байх бололтой. Дэлхий дахины асуудал болон улс орныхоо аж амьдралыг сонирхдог хүмүүст бодит нөхцөлийг өргөн хүрээнд ойлгох боломж гарна. Од эрхсийн нөлөө ур чадварыг тань нэмэгдүүлэх хаалгыг нээнэ. Залуу хүмүүс амьдралд гарч ирэх сорилтоос бүү эмээ. Өөр нөхцөлд ажиллах нь амьдрал болон мэргэжлийн чадварт гайхалтай туршлага болно. Нөлөө бүхий хүнээс өөрт ашигтай мэдээллийг олж авна. Энэ мэдээлэл дээр өөрийн зөн совин, мэдрэмжийг нэгтгэвэл та нэлээд ашиг олох боломжтой. Үл хөдлөх хөрөнгө болон санхүүгийн салбарт шинэ төслийн үйл ажиллагааг од эрхэс онцлон дэмжинэ. Бизнесийн салбарт өөрийн ур чадвараа ашиглан очихыг хүссэн газраа очиж, том дүрд тоглох болно. Дээд зэргийн үйлчлүүлэгч эсвэл өөрт таалагддаг хүмүүстэйгээ сайхан орчинд зоог барь. Энэ танд ашигтай гэрээ хэлцэл байгуулахад туслахын зэрэгцээ одоо танд идэвхтэй байх цаг болсныг илэрхийлнэ. Долоо хоногийн сүүл рүү эрээ цээргүй харилцаа таны байр суурийг авахыг оролдоно. Энэ үед өөрийнхөөрөө байж, өөрийн хил хязгаарыг зааглаж, ёс суртахууныг эрхэм болго. Шийдвэр гаргах үед бусад хүмүүсийг өөрийнхөө оронд тавьж бод. Өөрийн мэдэлгүй хийх үйлдлүүдэд болгоомжтой байх хэрэгтэй. Залуу хүмүүс урлаг уран сайхан эсвэл шинжлэх ухааны шинэ чиглэлүүдийг сонирхож, эрж хайсан туршилт хийнэ. Мөн адал явдал, амьдралд тэмүүлэх эрмэлзэл таныг их эзэмдэнэ. Холын аялал нь мэдлэгээ өргөжүүлэхэд таатай нөлөөлнө. Одоогийн амьдралаар хүсэл мөрөөдлөө дарж, шийдэмгий биш байх хэрэггүй. Гэр бүлийнхээ хувийн амьдралыг бусдад ил болгох магадлалтай. Иймэрхүү явдлаас зайлсхийхийн тулд үргэлж хянуур болгоомжтой бай. Эрүүл мэндийн асуудал таны хувьд нэн тэргүүнд тавигдаж эхлэх бололтой. Зүгээр сууж биеэ зовоохын оронд эмчид хандан ямар арга хэмжээ авах шаардлагатай гэдгийг асуу.
Нум: Энэ долоо хоногт олон арга хэмжээнд оролцоод завгүй байх болно. Гадаад явах аяллын төлөвлөгөө гаргасан байсан бол одоо хэрэгжүүлэх цаг нь мөн. Илүү их газраар бага зардлаар явах боломж гарч болно. Та залхуурч хойш нь тавихгүй бол гайхалтай ажил бүтээж чадна. Шинэ чиг хандлагууд илрэх ба өөрийнхөө хэзээ ч тулгарч байгаагүй их үүрэг хариуцлагыг хүлээж авна. Судалгааны чиглэлийн ажил хийдэг хүмүүс сайн мэдээлэл цуглуулбал зохистой. Сонирхолгүй ажил хэрэг таны анхаарлыг удаан татахгүй. Тиймээс оюун ухаанаа сорьж, сэргээсэн зүйлийг хийх талаар бодоод үзээрэй. Бизнесийн уулзалт нэлээд тэвчээр шаардаж, таны харилцааны чадварыг шалгана. Чухал гэрээ боловсруулахдаа баримт тооцоонуудыг сайн хий. Ажил болон амралт зэрэгцэх тул төлөвлөсөн зүйл сунжирч болно. Төсөөлснөөсөө ихийг хийх хэрэгтэй бол бүү гайх. Аливаа харилцаа хэцүү байсан ч тэвчээртэй байхыг хичээгээрэй. Өөрийн хүчээр тулгарсан саадыг ялахыг хүснэ. Тусламж үзүүлэхэд бэлэн байгаа хэн нэгнээс болгоомжлох хэрэггүй. Гэхдээ хууран мэхлэлт нь дур татам зүйлсээр илрэх тул болгоомжил. Бүх зүйлд тэвчээртэй хандах хэрэгтэй тул сэтгэл хөдлөл, мэдрэмжээ хяна. Зарим мэдээлэл худал хуурмаг байх магадлалтай тул сайн шалгаж нягтал. Долоо хоногийн сүүл рүү гэр бүлийн харилцаанд анхаарлаа хандуул. Энэ үед гэр орноо хайхралгүй, ажилдаа хэт анхаарах нь таагүй уур амьсгал бий болгох болно. Хэдийгээр танд мөнгө хэрэгтэй хэдий ч гэр бүл хамгийн эрхэм гэдгийг сана. Гэр бүлийнхэндээ танд ойртож дотносох боломж олго. Ингэснээр гэр бүлийн харилцаа илүү халуун дулаан болох болно. Харин эрч хүчийг барсан харилцаа биеийн эрүүл мэндийг доош татна. Хэрвээ танд сэтгэл зүйн асуудал байвал эрч хүчээ сэргээх үйл ажиллагаанд оролц. Ойрд уулзаагүй найзууд таныг урих бололтой. Өөртөө анхаарал тавих хэрэгтэй бөгөөд эрч хүч, урам зоригоо дүүрэн байхыг хичээ. Энэ нь таны бие болоод сэтгэл санааг өөдрөг болгож, шийдвэр гаргах чадварыг сайжруулна. Шилжилт хөдөлгөөн бүхий л тал дээр өөрчлөлт авчрах боловч таны дотоод сэтгэлд өөрчлөлт гарахгүй. Өөрийн дотогш өнгийж харах цаг гаргаснаар та өөрийгөө илүү их таньж мэдэх болно. Сэтгэлээ чагнах нь сонирхолтой байх болно. Мөн бусадтай ярилцах нь танд сэтгэлээ эмчлэх сайхан боломж байна.
Матар: Энэ долоо хоногт од эрхэс эерэг сайхан энерги тараах болно. Их ажлыг амжуулах эрч хүч танд байх болно. Нарийн ширийн, анхаарал шаарддаг ажил хэргээс илүү аз мэдсэн үйл явдалд татагдана. Харин сайтар бэлдсэн уулзалт л ирээдүйд албан тушаал ахихад тань их нөлөөлж мэдэх юм. Уран сэтгэмж тань өсөх тул бодит байдлыг хязгаарлаж болно. Тиймээс чухал уулзалт, ярилцлагаа хойшлуулах нь ухаалаг хэрэг юм. Бизнестэй холбоотой шийдвэр гаргах, ажил мэргэжлээ сонгох зэрэгт сайн бодож байж шийдвэр гаргах хэрэгтэй. Бусдын хэлсэн үг болгон үнэн байх албагүй. Ялангуяа холоос ирэх худал мэдээлэл таныг нэлээд сандаргах бололтой. Хэрэв зөвшилцөж чадахгүй бол юу ч хийлгүй, маргаанаас зайлсхийсэн нь дээр байж болох юм. Таны хийсэн үйлдэл хэлсэн үг тань таагүй нөхцөл байдлыг бий болгож болзошгүй тул хэлэх үгээ цэнэ. Олон нийтийн арга хэмжээнд оролцох нь хэрүүл маргаан үүсгэх шинжтэй. Элдэв буруу зуршлаа ил гаргахгүйг хичээ. Архи согтууруулах ундаанаас аль болох хол бай. Долоо хоногийн сүүл рүү ойр дотнын найзад тань яаралтай тусламж хэрэгтэй болно. Олон төрлийн хэрэгцээ хэцүү байдлыг үүсгэж магадгүй. Гэхдээ биелүүлэхэд хэцүү зүйлд эрч хүчээ үрэхээс татгалзаж оронд нь танд таатай байдлыг мэдрүүлдэг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. Үргэлж эелдэг боловсон, санаа нийлдэг харилцаа хялбар байх боловч бодол сэтгэл хэт хиймэл болсон байж магадгүй. Найз нөхөд ганцаараа байх хүсэлд саад болох ч найрсаг харилцаатай байж, цагийг сонирхолтой өнгөрүүл. Ойр дотнын найзаасаа холдох нь ганцаардмал байдлыг мэдрүүлэх ч бусдын өсөж хөгжих боломжийг урамшуулах хэрэгтэй. Өөрт тохирох хүнээ хайж байгаа ганц бие хүмүүс азтай байна. Зарим хүмүүс романтик адал явдалтай учирч хайр дурлалаа олно. Гэхдээ хайр дурлалын амьдралд эсрэг тэсрэг уур амьсгал гарах болно. Хосуудын хооронд үл ойлголцол бий болсон бол бие биеэ сайн таних сорил хэмээн үзэж, эергээр хүлээн авах хэрэгтэй. Заримдаа маргаан мэтгэлцээн ч инээд наргиан болж хувирах үе байдаг. Санхүүдээ анхаарал хандуулах цаг иржээ. Төсвөө салхинд хийсгэхгүйн тулд өөртөө хяналт тавь. Ямар нэгэн зүйл авах төлөвлөгөөгөө хойшлуул.
Хумх: Энэ долоо хоног ямар нэгэн сайн өөрчлөлт хийх тухай бодож байгаа бол хамгийн зохицох цаг үе байна. Зарим чадвар дээд цэгтээ хүрнэ. Бизнес эрхэлдэг хүмүүс үр өгөөжтэй гэрээ хийх болно. Зөв үйл ажиллагаагаар нэмэлт борлуулалт хийж чадна. Таныг бяцхан ч болов аз хүлээж байх болно. Гэхдээ хэт азаа туршиж үзэх нь таны нэр хүндэд таагүй нөлөөлж болзошгүй. Ямар нэгэн эрсдэлтэй зүйлд бүү оролцоорой. Томоохон худалдан авалт хийх бол мөнгөө зарцуулахын өмнө сонголтоо сайн шалга. Төсөв, мөнгөндөө ухаалаг хандаж ирээдүйд хэрэглэхээр хадгалах үе юм. Буруу зуршлаа хэтрүүлэх дур хүсэл нь таны эрүүл мэндийг аюулд учруулна. Урьдчилан таамаглашгүй нөхцөл байдалд хүргэх зөрчил үүсэж болзошгүй. Өдөөн хатгах үйлдэлд бүү авт. Долоо хоногийн сүүл рүү жилийн турш олсон ашгаа хамтрагч нартай хуваалцах бололтой. Ямар нэгэн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэж байгаа бол ажлаа эхлэхийн өмнө зөв арга барил хэвшүүлэх нь сайн үр дүн үзүүлнэ. Нарийн дэвшилтэт технологи таны мөнгийг хэмнэхээс гадна, стресст оруулахгүй. Ямар нэгэн өвөрмөц содон зүйл хийх хүсэл төрж магадгүй бөгөөд энэ цаг үе нь үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд тохиромжтой байх болно. Боломжтой бол найз нөхөдтэйгөө цагийг хөгжилдөн өнгөрүүлээрэй. Тэд таны сэтгэл санааг дэмжиж урам зориг өгнө. Хайртай хүнтэйгээ үүссэн асуудлыг хэрхэн зохицуулах талаар ярилцахад яг тохирсон цаг үе. Бусад хүмүүс таны үзэл бодлыг шүүмжлэхэд, сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй байх талтай. Та хэт мэдрэг байна. Гэр бүлийнхээ гишүүдээс туслалцаа авахдаа бүү санаа зов. Тэд танд туслахдаа таатай байх болно.
Загас: Энэ долоо хоногт үүсэх зөрчилдөөн танд эерэг тал авчрахгүй. Санал зөрөлдөөн гарвал сэтгэл хөдлөлөө хяна. Зарим цаг үеийг маш болгоомжтой өнгөрүүл. Зарим асуудлаа шийдэх гэж оролдох ч буруу тийшээ эргэнэ. Хэрвээ та тийм ч их үр дүн хүлээгээгүй бол энэ нь төдий л муу санагдахгүй. Өөрийн бодол мэдрэмжээ нууцлах хэрэгтэй бөгөөд буруу үед буруу үг хэлж нууцаа алдахаас сэрэмжил. Төвөгтэй үүрэг даалгавар таныг баярлуулахгүй хэдий ч хамтран ажиллагсдадаа итгэх эсэхээс үр дүн шалтгаална. Хэрэв та үйл ажиллагааг эрчимжүүлэх эсвэл гэрээ хэлэлцээр, хуулийн бичиг баримт цэгцлэх талаар илүү ажиллах юм бол ажлын бүтээмж сайн байна. Зарим үед өөрийн мэдлэг чадварыг ахиулах сургалт, зөвлөгөөнд оролцох хэрэгтэй бололтой. Ялангуяа албан тушаал, байр сууриа ахиулах сонирхолтой хүмүүс өөрийгөө илүү дайчлах цаг үе. Өөрийн санааг шууд илэрхийлэхээс бүү ай. Учир нь таны санааг хүмүүс хангалттай сайн ойлгож чадна. Долоо хоногийн сүүл рүү их ухаан зарсан зүйл хийх гэж оролдвол бодол санаа төөрөлдөж, аливаа зүйлийг сайн анхаарах чадваргүй байна. Санхүүгийн хүндрэл гарч болзошгүй тул ямар нэг асуудлыг бүрэн шийдэх хүртэл их мөнгө зарцуулахаа түр зогсоо. Хайртай хүнтэйгээ хамт хаа нэг тийшээ явахаар төлөвлөх нь амралтын өдрүүдийг сайхан өнгөрөөх боломж олгоно. Гэхдээ хайр дурлал таныг бүрэн эзэмдсэнээс болж амьдрал тань зөвхөн сэтгэл хөдлөлдөө удирдагдаж болзошгүйг анхаар. Хайртай хүнээ гомдоохоос сэргийл. Эрүүл мэнддээ маш сайн анхаар. Хяналтаа алдахаас болгоомжил. Гэр орноо цэвэрлэх ажил ч гэсэн таны сэтгэл санааг сэргээж болох бөгөөд гэрээ тохижуулах маш олон сонирхолтой санааг олох болно. Та маш эрч хүчтэй байх тул тэр дор нь өрөөгөө цэвэрлэж, өөртөө таатай орчин бүрдүүлсэн байх бололтой.
АДМИН




Нийгэм



