Dark Light
Нийгэм | 2026-11-03

APU ХК & KIRIN BREWERY

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Шар айргийн соёлын ирээдүйг хамтдаа бүтээнэ.
Япон улсын шар айраг үйлдвэрлэлийн баялаг түүх, уламжлалтай, өндөр ур чадвар, технологиороо дэлхийд тэргүүлэгч Kirin компани Монголын шар айргийн салбарт олон жилийн туршлага, мэдлэг, ноу-хаутай АPU компанийг Монголын зах зээл дэх урт хугацааны стратегийн түншээрээ сонголоо.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд АPU компани Японы тэргүүлэгч шар айргийн брэндүүдийн нэг Kirin Ichiban-ийн задгай шар айргийг Монголын хэрэглэгчдэд танилцуулж, Японы дээд зэрэглэлийн шар айргийн соёл, амт чанар, хэрэглээний шинэ туршлагыг нэвтрүүлэхээр зорьж байна.
Шар айргийн соёлын чухал илэрхийлэл болсон задгай шар айраг нь шинэхэн амт, үнэр, зөв хундагалалт, үйлчилгээний өндөр стандартаараа хэрэглэгчдэд жинхэнэ үнэ цэнийг мэдрүүлдэг.
Kirin Ichiban нь Японы нягт нямбай урлах ухаан, чанарыг эрхэмлэх философийн илэрхийлэл юм. Тус брэндийн онцгой ICHIBAN SHIBORI буюу зөвхөн анхны шахалтын шүүсийг ашигладаг технологи нь цэвэр, зөөлөн, баялаг амтны үндэс болдог.
Хоёр компанийн хамтын ажиллагаа нь зөвхөн бүтээгдэхүүний борлуулалтаар хязгаарлагдахгүй бөгөөд Монголын шар айргийн соёлыг хөгжүүлэх, задгай шар айргийн чанар, үйлчилгээний стандартыг шинэ түвшинд хүргэх, мэргэжлийн мэдлэг, туршлагаа хуваалцах урт хугацааны зорилготой юм.
Энэ бол энгийн нэг бизнесийн хамтын ажиллагаа бус, Монголын шар айргийн салбарын ирээдүйг хамтдаа бүтээх хоёр тэргүүлэгч компанийн стратегийн түншлэл юм. Японы шар айраг үйлдвэрлэлийн урлах ухаан, дэлхийн стандартыг АPU компанийн Монголын зах зээлийн гүнзгий мэдлэг, олон жилийн туршлагатай нэгтгэснээр шар айргийн соёл, хэрэглээний шинэ жишгийг хамтдаа бий болгохыг зорьж байна.
Хамгийн сайхан амттай Япон шар айраг KIRIN ICHIBAN

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08