Dark Light
Нийгэм | 2020-10-05

Казахстанаас ирсэн эмэгтэйгээс коронавирус илэрлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ сарын 2-4-нд улсын хэмжээнд дөрвөн лабораторид нийтдээ 1823 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнд коронавирус илэрснийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ.

Халдвартай иргэн энэ сарын 4-нд Нур-Султан-Улаанбаатарын чиглэлийн тусгай онгоцоор ирсэн, 19  настай эмэгтэй аж.

ХӨСҮТ-т коронавируст халдвартай долоон хүн эмчлүүлж байгаагаас таван хүний биеийн байдал хөнгөн, хоёр нь хүндэвтэр байна. Монгол Улсад коронавирусний 314 дэх тохиолдол бүртгэгдлээ. Эдгээрээс 307 нь эдгэрч, гэрийн ажиглалтад гурав, сувилалд 10 хүн байгаа бол 294 хүний  ажиглалт, тандалтын хугацаа дууссан байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00