Dark Light
Нийгэм | 2020-10-07

Алба хаагчийнхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн хамт олон намрын дунд сарын шинийн 17-ны өдрийг тохиолдуулан Гал түймэр унтраах, аврах  28 дугаар ангийн галын автомашины жолооч, дэд ахлагч Т.Саруулбаатарыг шинэ байшинтай болголоо.

Алба хаагчид өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан, 9х7 метр харьцаатай байшин барьж, түлхүүрийг нь гардуулан өгсөн юм. Дэд ахлагч Т.Саруулбаатар нь Онцгой байдлын байгууллагад хоёрдахь жилдээ ажиллаж байгаа залуу боловсон хүчин.

Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг залуу алба хаагчаа дэмжих, тогтвор суурьшилтай ажиллах боломжоор хангалаа гэж Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00