Dark Light
Нийгэм | 2020-10-07

"Бүх нийтийн хөгжмийн баяр 2020" нэгдсэн арга хэмжээг Улсын хэмжээнд зохион байгуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Соёлын Яам, ЗГХА Соёл, урлагийн газар, Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбоо хамтран 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд "Бүх нийтийн хөгжмийн баяр-2020" нэгдсэн арга хэмжээг Улсын хэмжээнд зохион байгуулна. Энэ нэгдсэн арга хэмжээний хүрээнд "Цахим орчинд хөг нэмье" онлайн фестивалийг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх нэг сарын хугацаанд зарлаж байна.

Онлайн фестиваль нь хөгжмийн челленж /Music challenge/ хэлбэрээр зохион байгуулагдах ба оролцогчдод насны хязгаар болон мэргэжлийн шалгуур тавигдахгүй гоцлол, цөөхүүл болон хамтлаг зэрэг аль ч хэлбэрээр оролцож болно. Түүнчлэн шилдэг оролцогчид 2020 оны 11 дүгээр сарын 14-нд зохион байгуулагдах “Бүх нийтийн хөгжмийн баяр-2020” нэгдсэн гала тоглолтод урилгаар оролцож өргөмжлөл, мөнгөн шагнал, ивээн тэтгэгчдийн шагнал гардана. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16