Dark Light
Нийгэм | 2020-10-25

Г.Алтанбагана АВАРГЫН төлөө барилдана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Олон улсын жүдо бөхийн холбооны /IJF world tour/ цуврал Будапештийн Их дуулгын сүүлчийн өдөр эрэгтэйчүүдийн -90кг жинд зодоглосон Цэргийн дэлхийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт, Жүдо бөхийн үндэсний шигшээ, Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ Г.Алтанбагана "Ди" хэсэгт эхний тойрогт хийлж, удаах тойрогт Францын Алексис Матьёг цэвэр ялж дараагийн шатанд шалгарсан юм.

Түүнийг 2014 оны залуучуудын дэлхийн аварга, 2019 оны Екатринбургийн их дуулгын хүрэл медальт Бразилын Рафаэль Мачедо хүлээж байсан бөгөөд Г.Алтанбагана өрсөлдөгчөө вазири үнэлгээгээр ялан зооны аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо.

Зооны аваргын төлөө дэлхийн аварга алт, хүрэл медальт, өнгөрсөн жилийн Бакугийн их дуулгын аварга, Сербийн алдарт Неманья Майдовтой хүч шавхсан барилдааныг толилуулж үндсэн цаг, голден скорийг тооцоод  10 гаран минут барилдсны эцэст цэвэр савж хагас шигшээд шалгарсан байна.  

Хагас шигшээд өнгөрсөн жилийн дэлхийн аварга Нидерландийн Ноел Ван`т Эндийг торгуулиар буулгаснаар анх удаагаа их дуулга цуврал тэмцээний финалд шалгарч байна. Тэрээр финалд 2014 оны залуучуудын дэлхийн аварга, 2018 оны Гуанжу Мастерсийн хүрэл медальт ОХУ-ын Михайл Иголниковтой барилдах аж.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22