Dark Light
Нийгэм | 2020-12-06

А.Амбасэлмаа: Сэлэнгэ, Дорноговь аймагт ойрын хавьтлын 7 хүнд коронавирус илэрлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. (2020.12.06, 11:00 цаг)

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өчигдөр буюу 12-р сарын 5-ны өдөр улсын хэмжээнд нийт 14019 хүнд шинжилгээ хийсний 700 гаруй нь хавьтлын сорьцынх байлаа. Ойрын хавьтлын 7 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.

Тодруулбал,  Сэлэнгэ аймагт ойрын 4 тохиолдол /нийт 201/, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд гэр бүлийн хавьтал бүхий 3 тохиолдол /нийт 208/ шинээр бүртгэгдлээ. Нийслэл болон бусад аймагт коронавирус нэмж бүртгэгдээгүй.  Ийнхүү улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 849, эдгэрэлт 384, эмчлэгдэж байгаа 456 хүн байна гэсэн мэдээлэл өглөө. 

 

 

 

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22