Dark Light
Нийгэм | 2026-11-28

ДЭЛХИЙН ЦЭН ТОГОРУУНЫ 40 ХУВЬ НЬ МОНГОЛ, ХЯТАДААС ЯПОН РУУ НҮҮДЭЛЛЭН ӨВӨЛЖДӨГ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Мөн тус арлын улсын 1,200 акр талбайд дэлхийн хар тогорууны 90 хувь нь өвөлждөг ажээ.

Жил бүрийн өвөл Японы Изуми (Izumi) хэмээх 1,200 орчим акр (485 га) талбайд дэлхийн нийт хар тогорууны 90 хувь, цэн тогорууны 40 хувь цугларан өвөлждөг бөгөөд тэдгээр шувууд Монгол болон Хятадаас алс холын нүүдэл хийн очдогийг A-Z Animals онцоллоо.

Монголоос Япон хүрэх аялал

  • Хаанаас ирдэг вэ: Изумигийн талд өвөлжихөөр 10,000 орчим хар тогоруу, 3,000 орчим цэн тогоруу зэрэг нийт 15,000 хүртэлх шувуу ирдэг. Эдгээрээс цэн тогоруунууд нь зүүн хойд Монгол болон зүүн хойд Хятадад зусаж үрждэг бол хар тогоруунууд Сибирь болон Хятадаас ирдэг аж.

  • Нүүдлийн хуваарь: Тогоруунууд аравдугаар сарын дундаас арваннэгдүгээр сарын дунд үе хүртэл Японд ирж, дараа оны хоёрдугаар сарын сүүлээс гуравдугаар сарын сүүлч хүртэл өвөлжөөд хаврын урь орохоор эх нутаг руугаа буцдаг. 

ЯАГААД ЯПОНЫ ЭНЭ ХӨНДИЙГ СОНГОДОГ ВЭ?

Японы соёлд тогорууг аз жаргал, сайн сайхны бэлгэдэл хэмээн дээдэлдэг. Изумигийн тал нь далайн эргийн зөөлөн уур амьсгалтай, өвөлдөө хөлддөггүй намгархаг газар, тутрагын талбайтай тул идэш тэжээл элбэгтэй.

Түүнчлэн Рамсарын конвенц болон Японы байгалийн тусгай дурсгалт газарт бүртгэгдсэн энэ бүсэд байгаль хамгаалагчид хаврын нүүдлийн өмнө шувуудад зориулан 70 гаруй тонн үр тариа, 8 тонн сардин загас тарааж, усны түвшнийг тогтмол хянадаг байна. Гэсэн хэдий ч олон мянган шувуу нэг дор хэт бөөгнөрөх нь шувууны томуу зэрэг халдварт өвчин хурдан тархах эрсдэл дагуулдаг тул мэргэжилтнүүд байнгын хяналт тавьдаг аж. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.01
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.18
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08