Dark Light
Нийгэм | 2026-11-28

НӨМРӨГИЙН ТҮЙМРИЙН ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ ХЯТАДЫН “СИНЬХУА” АГЕНТЛАГТ ГАРЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Дорнод аймгийн Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан томоохон түймрийн хариуцлагыг Монгол Улсын Засгийн газар чангатгаж, буруутай этгээдүүдэд хатуу хариуцлага тооцохоор болсныг БНХАУ-ын төрийн мэдээллийн “Синьхуа” агентлаг өнөөдөр (2026.11.28) онцлон мэдээллээ.

Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Баасан гарагт хийсэн мэдэгдэлдээ түймрийн хохирлын үнэлгээний тайланг хууль хяналтын байгууллагад шилжүүлснийг дурдаад, Засгийн газраас хариуцлага тооцох ажлыг эрчимжүүлнэ хэмээн онцолсныг тус агентлаг иш татжээ.

“Синьхуа” агентлагийн онцолсон гол баримтууд:

  • Түймрийн шалтгаан: Өнгөрсөн аравдугаар сарын 8-нд Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь Нөмрөгийн дархан цаазат газрын онцгой бүсэд гарсан уг түймрийг Японы хөрөнгө оруулалттай харилцаа холбооны “Мобиком” компанийн тээврийн хэрэгслийн цуваанаас үүдэлтэй хэмээн буруутгаж байгааг мэдээлэлд дурдсан байна.

  • Хохирлын хэмжээ: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны урьдчилсан үнэлгээгээр түймэрт нийт 484,383.7 га талбай өртөж, байгаль экологид 3.35 их наяд төгрөгийн (928 сая орчим ам.доллар) хохирол учирчээ.

  • Дархан цаазат газрын бүс: Нийт шатсан талбайн 89.1 хувь буюу 431,592.8 га нь ховор, нэн ховор ан амьтдын өлгий нутаг болох Нөмрөгийн дархан цаазат газрын доторх бүс байсан аж.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.01
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.18
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08