Dark Light
Нийгэм | 2020-12-06

Халдвар авсан гурван сартай нярай байгаа бол хамгийн ахмад нь 91 настай иргэн байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. 

Өнөөдрийн байдлаар “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдол болох 456 хүн ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаагаас биеийн байдал маш хүнд 2, хүнд 4, хүндэвтэр 68, хөнгөн 382 байна.

Нийслэлийн хэмжээнд тусгаарлан ажиглах 19 байранд 1017 хүн байгаа бол гэрийн ажиглалтад нийслэлд 518, орон нутагт 39 хүн шилжлээ. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өвчтөнүүдийн биеийн байдал, эдгэрэлт, тандалт, нас байдлын талаар "Нийт батлагдсан тохиолдол дунд гурван сартайгаас эхлээд 91 насны өвчтөн байгаа. Үүнээс 0-15 насны  92 тохиолдол байна. 55-аас дээш насны 100 гаруй хүн бий. Тодруулбал, 80 настай хоёр, 81 настай нэг, 91 настай нэг хүн байна" гэсэн юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22