УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан Дархан-Уул аймагт хоёр дахь өдрөө ажиллаж байна. Тэрээр аймгийн Онцгой комиссын өмнө тулгамдаж байсан хэд хэдэн асуудлыг УОК, Засгийн газарт уламжилж шийдвэрлүүлсэн байна. Тухайлбал: Аймгийн хэмжээнд ажиллаж буй бүх тусгаарлан ажиглах байрны зардал, зорилтот бүлгийн 7000 өрхөд хүргэх хүнсний тусламжийн зардал зэрэг нийт 800 сая төгрөг, эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай байгаа 400 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн худалдан авалт хийх зардлуудыг Засгийн хуралдаанаар оруулж бүрэн шийдвэрлүүлжээ. Үүнд: коронавирусийн PCR шинжилгээний автомат аппарат, хүчил төрөгч болон амьсгалын аппарат зэрэг багтсан байна.
Мөн хувиасаа аймгийн Онцгой комисст 180,000 ш маск, 3 вагон нүүрс, 7000ш 5 кг гурил, 200ш багц хүнс, 5000ш консерв, 200ш хамгаалалтын хувцас зэргийг хандиваар хүлээлгэж өглөө. Цаашид дулааны улирал хүртэл сар бүр хоёр вагон нүүрс явуулж байхаар болсон юм.
Б.Жавхлан гишүүний хувьд жолоочийн хамтаар PCR шинжилгээ өгч Дарханд ирсэн. УБ хотноо буцаж очоод шаардлагатай хугацаагаар гэрийн ажиглалтад байна. Тодорхой хугацааны дараа PCR шинжилгээ дахин өгнө гэж УИХ-ын гишүүний ажлын албанаас мэдээллээ.
АДМИН








Нийгэм





