Өвлийн тэргүүн улаагчин гахай сарын таван шар хөх бич өдөр
Үс засуулвал: Идээ ундаа элбэг олдоно
Наран ургах, шингэх: 08.28-17.00
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Суудал: Гал
Аргын тооллын 12 сарын 7, Сумъяа гараг. Билгийн тооллын 22, Бага морь одтой, хөх бич өдөр. Өдрийн наран 8 цаг 28 минутанд мандаж 17 цаг 00 минутанд жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянамгай хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадах хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Их цасан болох улирал 01 цаг 14 минутанд эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно.
АДМИН








Нийгэм





