Өчигдөр буюу 12 дугаар сарын 6-ны өдөр Аймгийн Шуурхай штаб 20:00 цагт хуралджээ.
▪️Өнөөдөр түргэвчилсэн оношлуураар 46, PCR шинжилгээний 105 нийт 151 сорьцийг шинжлэхэд бүгд СӨРӨГ гарчээ.
▪️Өнөөдөр УБ хот руу явах иргэдийг гурван цэгт PCR шинжилгээнд хамруулсан. Нийт 1417 иргэн шинжилгээ өгчээ. Эхний ээлжид хувийн тээврийн хэрэгслээр явах 455 иргэний хариу гарах бөгөөд маргааш өглөөнөөс Дарханаас гаргах ажлыг зохион байгуулна.
▪️Тусгаарлан ажиглах 7 байранд нийт 138 иргэн байна. Өнөөдөр 77 иргэний хугацаа дуусч гэрийн ажиглалтад шилжсэн байна. Тусгаарлагдсан иргэдээс халуурсан ямар нэгэн өвчний шинж тэмдэг илрээгүй байна.
▪️Дархан-Уул аймагт Увсын 85, Баян-Өлгийн 36, Ховдын 30, Говь-Алтайн 17, Өвөрхангайн 58, Завханы 27, Баянхонгорын 33 нийт 286 оюутан байна. Тэдгээр оюутнуудыг шинжилгээнд хамруулсны дараагаар Увс, Өвөрхангай аймгийн оюутнуудыг автобусаар Эмээлт хүртэл хүргэж өгнө. Бусад аймгуудын оюутнуудыг УБ- т хүргэнэ.
▪️Өнөөдөр аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Дарханаас Улаанбаатар чиглэлд зорчигч тээвэрлэх Шар зам ирээдүй хоршооны 17 автобусанд техникийн үзлэг хийж, жолооч нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, халдвар хамгааллын нөөцийг шалган бэлэн байдлыг хангуулжээ.
▪️Аймгийн мал эмнэлгийн газраас тээврийн хэрэгслийн 476 м.кв, гараашны 2500 м.кв буюу нийт 2976 м.кв талбайд гадаргуугийн халдваргүйтгэл хийсэн байна.
▪️Дарханд оршин суух үндсэн хаягтай, шинжилгээнд хамрагдсан иргэдийг хүлээн авна. УБ-аас ирсэн иргэн гэрийнхэнтэйгээ хамт 14 хоног гэртээ тусгаарлагдана.
АДМИН








Нийгэм





