Dark Light
Нийгэм | 2020-12-07

Хөл хориог сунгах эсэхийг Ерөнхий сайдтай хэлэлцэнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг цааш үргэлжлүүлэх үү, эсвэл бууруулах эсэх асуудлыг өнөөдөр Ерөнхий сайдтай хэлэлцэх аж.

Нийслэлийн Онцгой комиссоос Ажлын хэсэг гарган, хөл хориог сулруулбал ажиллах боломжтой ААН, байгууллагын судалгааг гаргасан ба энэ талаарх дүгнэлт, саналаа өнөөдөр мөн Улсын онцгой комисс болон Ерөнхий сайдад танилцуулна. 

Засгийн газар 2020.11.29-нд ээлжит бусаар хуралдаж, Улсын Онцгой комиссын санал, шийдвэрийг хэлэлцээд, коронавирусний халдвар бүртгэгдсэн Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Архангай, аймгуудын хөл хориог 2020.12.11-нийг хүртэл дахин 10 хоног сунгаж, бусад аймгуудын хөл хориог сулруулан, Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн зэрэглэлийг нэг шат бууруулж, Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж шийдвэрлэсэн билээ.

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22