Dark Light
Нийгэм | 2020-12-07

Дахин нэг нярайн цогцос хогийн цэгээс олджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн орон сууцны хогийн цэг дээрээс гялгар уутанд хийсэн нярайн цогцос олдсон байна.

Улмаар албаныхан яаралтай шалгалтын ажиллагаа явуулж, нярайн эхийг олж тогтоосон нь тус дүүргийн оршин суугч 28 настай эмэгтэй О гэгч байжээ.

Тэрбээр, гэртээ төрсөн гэх ба төрөх үед ураг амьгүй байсан учир ийнхүү хог дээр хаясан гэх утгатай тайлбар өгчээ. Гэвч гэрчүүдийн зүгээс цагдаад дуудлага өгөх үед нярайг амьд байсан гэх мэдээллийг өгч байгаа ажээ. Энэ хэргийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22