Dark Light
Нийгэм | 2020-12-07

Орхон аймгаас Улаанбаатар хот руу зорчих хүсэлтэй 281 иргэнээс PCR шинжилгээ авчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Орхон аймгийн Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

АОК "Хөдөө орон нутаг болон Улаанбаатар хот руу зорчих иргэдэд утсаар мэдэгдэж PCR шинжилгээ хийж байна. Өнөөдөр 281 иргэнээс 14, 5, 1, 6 дугаар сургууль дээр 08.00-12.00 цагийн хооронд шинжилгээ авлаа. Шинжилгээний хариу маргааш гарна. Сөрөг хариу гарсан иргэд Улаанбаатар хот руу зорчино.

Харин Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай аймгийн Онцгой комисс Орхон аймгаас иргэдээ татах талаар шийдвэрээ ирүүлээгүй байна.

Иргэд www.119.mn, Erdenet.mn сайтад давхар бүртгүүлэх эсвэл аль нэгд нь бүртгүүлчихсэн асуудал гарсан тул аймгийн Онцгой комисс мэдээллийг нэгтгэн, давхардлыг нь арилгаж нэгдсэн дүн гаргаж байна. 

119.mn сайт ачааллаа дийлэхгүй хэд хоног ажиллахгүй саатсаны улмаас Орхон аймгийн Онцгой комисс дотооддоо арга хэмжээ авч ЗДТГ-ын Erdenet.mn сайтад иргэдийн бүртгэлийг авч эхэлсэн юм. Үүнийг үндэслэн хөдөө орон нутаг руу зорчих  иргэдийн асуудлыг зохион байгуулсан байна.

 Харин өчигдрөөс 119.mn сайт хэвийн ажиллаж эхэлсэн тул иргэд цаашид дээрх сайтад бүртгүүлэх хэрэгтэй" гэлээ.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22