Dark Light
Нийгэм | 2020-12-07

Дөрвөн аймгийн 230 гаруй оюутныг нутаг буцаахаар PCR шинжилгээнд хамруулж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос өөр бусад аймгуудын Онцгой комисст оюутнуудаа нэгдсэн журмаар хүлээн авах саналыг хүргүүлсэн билээ. 

Өнгөрсөн өдрүүдэд Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Орхон аймгийн иргэд, оюутнуудыг орон нутагт нь буцаасан бол Увс, Баян-Өлгий, Архангай, Өвөрхангай аймгийн нийт 230 гаруй оюутнуудыг өнөө оройдоо/2020.12.07/ багтаан буцаахаар PCR шинжилгээнд хамруулж байна. 

Өөрөөр хэлбэл Увс, Баян-Өлгий, Архангай, Өвөрхангай аймгийн Онцгой комисс манайхаас өгсөн албан бичгийн дагуу оюутнуудаа хүлээж авахаар зохион байгуулалт хийжээ. 

Увс, Архангай, Өвөрхангай аймгийн оюутнуудыг автобусаар аймагт нь шууд хүргэж өгөх юм байна. Харин Баян-Өлгий аймгийн оюутнуудыг Улаанбаатарт хүргэнэ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22