Dark Light
Нийгэм | 2020-12-07

Халиа дошин үүсч 28 айлын хашаа усанд автсаныг сувагчлах арга хэмжээ авч байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Гүнжийн булаг гэх газар хөрснөөс булгийн ус хальж тус орчимд 400 метр урт буюу 28 айлын хашаа хороо, гудамж бүхэлдээ усанд автаж халиа дошин үүссэн. Тиймээс Нийслэлийн  Захирагчийн ажлын албаны өгсөн чиглэлийн дагуу шуурхай бригад ажиллаж байгаа юм.  

Шуурхай бригад хоёр эксковатор, хүн хүчтэйгээр ажилдаа орж 400мм голчтой суваг татах, мөсийг доош 1м орчим буталж, сувагчлах арга хэмжээ авахаар ажиллаж байгаа ажээ. 

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтэс, Геодези усны барилга байгууламжийн шуурхай бригад 11 сарын 13-наас хойш нийт таван дүүргийн есөн хорооны халиа дошинг сувагчилж арга хэмжээ аваад байна. Энэ өвөл эрт хүйтрээгүйн улмаас булаг шанд хөрсөндөө салбарлаж олон газар халиа дошин үүсэх хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22