Dark Light
Нийгэм | 2020-12-07

Цагдаагийн ахмад албан үүргээ гүйцэтгэж явахдаа осгосон иргэний амийг аварчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хээр осгосон байдалтай ухаангүй хэвтэж байсан иргэнийг Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын алба хаагч олж, эмнэлэгт хүргэжээ.

Тодруулбал, Өнгөрөгч бямба гараг буюу 12 дугаар сарын 5-ны өдрийн 17.00 цагийн орчимд Баянхонгор сумаас Эрдэнэцогт сум руу явах замд /гармын ойролцоо/ хээр цасан дээр 33 настай, эрэгтэй “Г” нь осгосон байдалтай ухаангүй хэвтэж байжээ.

Тухайн иргэнийг аймгийн цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Түмэннасан албан үүргээ гүйцэтгэж явахдаа олж амийг нь авран, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22