Dark Light
Нийгэм | 2020-12-07

Эл өдөр шинэ гэр ба байр авах, лусыг тахих, хагалгаа хийлгэхэд сайн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өвлийн тэргүүн улаагчин гахай сарын дөрвөн ногоон хөхөгчин тахиа өдөр

Үс засуулвал: Эд эдлэл идээ ундаа олдоно

Наран ургах, шингэх: 08.29-16.59

Барилдлага: Хүчин төгсөх

Шүтэн барилдлага: Нэр өнгө

Суудал: Шороо

Аргын тооллын 12 сарын 8, Ангараг гараг. Билгийн тооллын 23, Харцага одтой, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 8 цаг 29 минутанд мандаж 16 цаг 59 минутанд жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, газрын ам боох, буг дарахад сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22