Dark Light
Нийгэм | 2020-12-07

Ирэх онд ойн сангаас 92,2 мянган шоометр мод бэлтгэнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Булган аймгийн ИТХ ирэх онд ойн сангаас 92,2 мянган шоометр модыг Орхон, Хишиг-Өндөр, Бүрэгхангай зэрэг хангайн бүсийн 12 сумын нутаг дэвсгэрээс бэлтгэхээр шийдвэрлэлээ.

Шинэс, хуш, хус, нарс, улиас зэрэг модыг үйлдвэрлэлийн ашиглалт, цэвэрлэгээ, арчилгааны огтлолт, уламжлалт бүтээгдэхүүн хийх зорилгоор бэлтгэж, орон нутгийн төсөвт 329,1 сая төгрөгийн орлого оруулахаар төлөвлөөд байна.

-Ойгоос бэлтгэх модны хэмжээг тогтоож, төсөвт төлөвлөсөн орлогын эх үүсвэрийг эртнээс зааж, зохион байгуулахгүй бол ойн сан бүхий сумын төсвийн орлогын төлөвлөгөө тасрах шалтгаан болдог. Хавар, намрын хуурайшилттай үед ойд аливаа ажил явуулахыг хориглодог учраас мод бэлтгэлийн ажил зогсдог. Үүнээс шалтгаалан бүтээн байгуулалтын ажилд орон нутгийн үйлдвэрлэгчдийн оролцоо хангалтгүй байдаг. Мод бэлтгэх асуудлыг төсөв батлахад хамт шийдвэрлэсэн нь оновчтой боллоо гэж Баян-Агт сумын Засаг дарга Л.Эрдэнэбилэг ярив.

Үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх модыг зөвхөн боловсон хүчний чадавх, тоног төхөөрөмжтэй байгууллага, аж ахуй нэгжээр гүйцэтгүүлэх, иргэдийн түлшний модыг нэгдсэн захаар дамжуулан борлуулах зохицуулалт хийж ажиллахыг сумын Засаг дарга нарт даалгалаа. Мөн Булган сумын иргэдийн түлшний модны хэрэгцээг Бугат, Орхон, Тэшиг, Хутаг-Өндөр, Баян-Агт сум, Орхон аймгийн иргэдийн түлшний модны тодорхой хувийг Сэлэнгэ, Хангал, Орхон, Бугат, Баян-Агт сумаас бэлтгэн нийлүүлэхээр шийдвэрлэсэн аж. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22