Туршилт нь амжилттай явагдаж байгаа вакцинуудад ДЭМБ-аас баталгаажуулалт олгох талаар холбогдох шугамаар мэдээлэл ирж байгаа эсэх талаар ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэл өглөө.
“Ер нь вакцины хөгжүүлэлт 15-18 жил, түүнээс ч урт хугацаагаар хийгддэг. Коронавирусний вакцины тухайд нөхцөл байдлаас хамаараад хурдан хийгдэж байна. ДЭМБ-ын зүгээс баталгаажуулалт гэхээсээ богино хугацааны зөвшөөрөл өгнө” гэсэн мэдээлэл байгаа гэв. Өнөөдрийн байдлаар ОХУ, Англи, Индонези зэрэг улс орнууд ард иргэдээ вакцинжуулалтад хамруулж эхлээд байгаа юм. Монгол Улс иргэдээ коронавирусний вакцинд хамруулахдаа сайн дурын үндсэн дээр хамруулахаар төлөвлөж байгаа" гэв.
АДМИН








Нийгэм





