Нийслэлийн Онцгой комиссоос ээлжит цаг үеийн мэдээллийг хүргэж байна.
НОК-ын шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар "Нийслэлийн хэмжээнд УОК-ын шуурхай штаб болон НОК-ын шийдвэрийн дагуу "Нэг иргэн-Нэг өрх" тандалт судалгаа шинжилгээг авч ажиллаж байна. Нийт 9 дүүргийн хэмжээнд 70 000 өрхийг хамруулахаар төлөвлөн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 58 000 иргэн буюу хүн амын 82%-ийг шинжилгээнд хамруулаад байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 19 аймаг руу 101 тээврийн хэрэгслээр 3 624 иргэн Улаанбаатар хотоос гарсан. 55 тээврийн хэрэгсэлээр 475 иргэн Улаанбаатар хот руу нэвтэрсэн байна.
Өчигдөр буюу 12 сарын 7-ны өдөр Архангай аймгаас Улаанбаатар хот руу нэвтрэхээр эмээлт авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо дээр хувийн тээрийн хэрэгслээр 6 иргэн ирсэн. Тухайн иргэд PCR шинжилгээ өгөөгүй байсан.
Тиймээс бид PCR шинжилгээг авахаар төлөвлөн ажилласан. Энэ үеэр иргэн О-гийн биеийн байдал муудсан, Нийслэлийн түргэн тусламж ирж анхны тусламж үзүүлж байх үеэр нас барсан. Нас барсан шалтгааныг тодруулахаар Цагдаагийн байгууллага шалгаж байна. Иргэдэд анхааруулахад PCR шинжилгээ заавал өгч байж хот хооронд нэвтэрч болно" гэлээ.
АДМИН








Нийгэм





