Засгийн газрын 2020 оны 35 дугаар тогтоолын дагуу Налайх дүүргийн нутагт орших 70 га талбайд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр-II-ийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-ний өдрөөс барьж эхэлсэн бол өнөөдөр үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж байна.

Энэхүү үйлдвэр нь жилд 600 мянган тонн тортог бохирдол багатай, стандартад нийцсэн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд Налайх дүүрэгт 1500 ажлын байрыг бий болгох юм. Мөн нийслэлийн агаарын бохирдлыг 70-80 хувь, Налайх дүүргийн агаарын бохирдлыг 50 хүртэл хувиар бууруулах, нийслэлчүүдийг сайжруулсан шахмал түлшээр 100 хувь хангах боломж бүрдэж байгаа юм.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд Засгийн газар 62 дугаар тогтоол гаргаж УЛААНБААТАР хотод түүхий нүүрс түлэхийг хориглосон нь түүхэн үйл явдал байв.

АДМИН








Нийгэм





