“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн цахимаар болж, улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд хөл хориотой байгаатай холбогдуулан дараах шийдвэрүүдийг гаргасан байна. Үүнд:
Улсын болон орон нутгийн онцгой комиссын шийдвэр, цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээтэй уялдуулан нийт бүтцийн нэгжийн удирдлагуудад:
Голомтын бүсээс ирсэн хүмүүсийн 14 хоногийн хугацаа дуусахад шинжилгээнд хамруулан ажилд оруулах,
Батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлын хүмүүсийн 14 хоногийн тусгаарлалтын хугацаа дууссан ч Үйлдвэрийн удирдлагын шийдвэр гарах хүртэл ажилд оруулахгүй байх,
Улаанбаатар болон голомттой бүс нутгаас Эрдэнэт үйлдвэрийн ажилтны гэр бүлд ирж буй иргэн байвал тухайн ажилтанг 14 хоног гэрийн тусгаарлалтад байлгах,
Эрдэнэт үйлдвэрийн ажилтны гэр бүлд Улаанбаатар болон голомттой бүс нутгаас ирж буй иргэдийн судалгаа гарган ажиллахыг тус тус үүрэг болгов.
Эх сурвалж : ErdenetToday.mn
АДМИН








Нийгэм





