Dark Light
Нийгэм | 2020-12-09

Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өвлийн тэргүүн улаагчин гахай сарын гурван хөх улаан нохой өдөр

Үс засуулвал: Өвчин эмгэг ирнэ

Наран ургах, шингэх: 08.30-16.59

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Суудал: Төмөр

Аргын тооллын 12 сарын 9, Буд гараг. Билгийн тооллын 24, Тугчин одтой,улаан нохой өдөр. Өдрийн наран 8 цаг 30 минутанд мандаж 16 цаг 59 минутанд жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахадад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22