Dark Light
Нийгэм | 2020-12-09

Засгийн газар хатуу хөл хориог сулруулах эсэхийг хэлэлцэж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Засгийн газрын ээлжит хуралдаан эхэлсэн байна. Өнөөдөр бүх нийтийн бэлэн байдлыг сунгах эсэх шийдвэрийг гаргана. 

УОК өчигдөр орой хуралдсан. Хуралдаанаас 12 дугаар сарын 14-нөөс буюу Даваа гарагаас Улаанбаатарт бэлэн байдлын зэргийг бууруулж, худалдаа, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг нээх, Дорноговь аймгийн Замын-Үүд сум болон Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатарт бэлэн байдлын зэргийг хэвээр үлдээх шийдвэр гаргажээ. Мөн бусад аймгийн бэлэн байдлын зэргийг сулруулахаар болсон байна. Одоо Засгийн газрын хуралдаанд шийдвэрээ танилцуулснаар эцэслэгдэнэ.

Коронавирусийн халдвар нийт иргэдийн дунд тархаагүй,  голомтын хавьтагчдаас илэрч байгаа учир олныг хамарсан үйл ажиллагаанаас бусдыг он гартал хэвийн байдалд оруулахаар төлөвлөжээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22