Өвлийн дунд шар хулгана сарын таван шар харагчин могой өдөр
Үс засуулвал: Хэл ам хэрүүл тэмцэл ирнэ
Наран ургах, шингэх: 08.36:17.00
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Суудал: Шороо
Аргын тооллын 12 сарын 16, Буд гараг. Билгийн тооллын 2, Суулга одтой, харагчин могой өдөр. Өдрийн наран 8 цаг 36 минутанд мандаж 17 цаг 00 минутанд жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирийг сэргээх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, гахай, нохой болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
АДМИН








Нийгэм





