Dark Light
Нийгэм | 2020-12-16

АОК: Дархан-Уул аймагт ирэх иргэдийн анхааралд

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сэлэнгээс бусад аймаг, хотоос Дарханд ирэх хүсэлтэй иргэдийг 12 дугаар сарын 20-ны өдөрт багтаан шинжилгээний дүнг үндэслэн хүлээж авна. Ирэх хүмүүс Дархан-Уул аймгийн харьяат байх шаардлагатай аж.

Дарханаас Улаанбаатар болон бусад аймаг руу явах хүсэлтэй иргэдийн бүртгэл маргааш буюу 12 дугаар сарын 16-нд дуусна. Иргэдийн хүсэлт, өргөдлийг аймгийн Шуурхай штабт болон 7737-1220, 7037-0122 утсаар авах юм. 

12 дугаар сарын 17-ны өдөр бүртгэлд хамрагдсан иргэдийн шалтгаан нөхцөлийг нарийвчлан тогтооно. Үүний дараагаар шинжилгээнд хамруулах аймгаас гаргах ажлыг зохион байгуулахаар болжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22